Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016 оны тавдугаар сарын 1-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “ф700мм голчтой дулааны шугмын дулаалга сэргээн засварлах ” ажил гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: ИЗ-2016/02
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчоос “ф700мм голчтой дулааны шугмын дулаалга сэргээн засварлах” ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг /Хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Данс: Худалдаа хөгжлийн банкны 806-р салбар, 406005907
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохыг санал болгож байгаа үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төрөг, /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/ -ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 09 цаг 10 минутад нээнэ.

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй дүнтэй дүйцэхүйц

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Ф.Энгельсийн гудамж, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн байр, 313 тоот өрөө, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн
Утас: 75753047-207,  Факс: 342397


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан