Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британийн 50 тэрбум долларын төслийг 11 зараа тасалдуулж магадгүй

Их Британийн нийслэл Лондонгийн амьтны хүрээлэнгийн зэргэлдээ амьдардаг 11 зараатай бүл хурдны зам барих 50 тэрбум долларын өртөгтэй High Speed Two төслийг тасалдуулж магадгүй болоод байна.

Амьтны хүрээлэнгийн биологчид энэ том төслийг хэрэгжүүлэх гэж, техник, замын ажлаас холдуулан зараануудыг өөр газар нүүлгэн шилжүүлбэл нутагшихгүй, тоо толгой нь хорогдож, амьдрахгүй байж мэднэ гэж анхааруулж байна. Лондонгийн биологийн нийгэмлэгийнхэн  энэ тухайгаа мэдэгдэж, 800 хүний гарын үсэг бүхний мэдэгдлийг Лордуудын танхимд илгээжээ.

Хурдны төмөр замын төслийнхөн зараануудыг өөр газар шилжүүлэн байрлуулах хэрэгтэй гэсэн санал тавьсан ч Британийн зараа хамгаалах нийгэмлэгийг тэргүүн Фэй Васс татгалзсан хариу өгсөн байна.

Фэй Васс үүний өмнө мөхөөлдөсний үлдэгдлийг долоох дуртай зараанууд саванд нь толгойгоо шургуулаад эргүүлж гаргаж чадахгүй байж байгаад өлсч амиа алдана хэмээн мөхөөлдөсний савыг өөрчлүүлэх гэж McDonald’s компанитай заргалдаад заргаа авч байсан байгаль хамгаалагч гэдгээрээ алдаршсан хүн. Таван жил хэртэй заргалдсаны эцэст компани ялагдаж зайрмагны аягаа өөрчилж уужим болгож байсан  юм. 

High Speed Two төслийн хүрээнд английн нийслэлийг тус  улсын умард нутгийн хотуудтай холбох хурдан галт тэрэгний зам тавих юм.

0 Сэтгэгдэл
Hun gj iim bdag
Хамгийн их уншсан