Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг хогоороо мөнгө олж эхлэв

Баянзүрх дүүрэг хог устган бордоо хийх үйлдвэртэй болжээ. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн Хонхор тосгон буюу 11-р хорооны нутаг дэвсгэрт үүссэн хогийн цэгийг устган бордоо хийх үйлдвэр байгуулагдсан аж. Эл хороонд Баянзүрхийн мал аж ахуй эрхэлдэг 6000 гаруй иргэн аж төрдөг бөгөөд хогоо ил задгай, гуу жалга бараадуулан хаядгаас хогийн цэг үүсчээ. Тиймээс ил задгай асгасан хог хаягдлыг бордоо болгон эргүүлэн ашиглах төдийгүй хогоо мөнгө болгосон анхны жишиг дүүрэг болж  буй. Өөрөөр хэлбэл, малын өтөг бууц, шувууны сангас, гахайн ялгадас зэргийг халгай ургамал хөрстэй нь хольж, бүх төрлийн ургацын бордоо болгон ашиглах гэнэ. Төмс, хүнсний ногоо зэргийг хуурай ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд химийн бордоо ашиглан ургуулах шаардлага гардаг бол 11-р хороонд хог хаягдлыг бордоо болгох ажил эхэлснээр байгалийн бордоогоор тордох нөхцөл бүрдэж байна. Харин хүнсний ногооны хальс, хоол хүнсний үлдэгдэл, зэрлэг ургамал гэх мэт зүйлийг боловсруулан гаргахыг компост гэдэг байна. Компостын үйлдвэр нь аливаа хот улсын цэцэрлэгжүүлэлт, эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх тулгуур болдог. Мөн компостын тусламжтайгаар хөрсийг нөхөн сэргээж, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг нөхөн сэргээх боломж бүрддэг байна.

0 Сэтгэгдэл
МАНАЙ ДҮҮРЭГТ ХОГ БОЛОВСУРАЛАХ ЦЭГ БАЙГУУЛАВЛАХ ГОЁ ОО
МАНАЙ ДҮҮРЭГ ХОГОО АЧХАА БОЛЬЖОО
ХАН-УУЛ ДҮҮРЭГ НАДААД САНАЛ ДЭМЖ БАЙНА ШҮҮ
Хамгийн их уншсан