Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Загварын хатан хааны төрсөн өдөр

Хувцас загварын дизайнер Донателла Версаче энэ өдөр 60 нас хүрч байна. Тэрээр алдарт загвар зохион бүтээгч, “Versace” брэндийг үндэслэгч Жанни Версачегийн төрсөн дүү бөгөөд ахыгаа нас барснаас хойш түүний бизнесийг үргэлжлүүлэн, амжилттай яваа билээ.

“Versace” брэндийн ахлах загвар зохион бүтээгчээр ажилладаг түүнийг загварынхан “Загварын хатан хаан” хэмээн өргөмжилдөг. Түүний урласан олон даашинз дэлхийн “Хамгийн алдартай даашинз” хэмээн түүхэнд бичигдэн үлдснээс тэр биз ээ. Жүжигчин Элизабет Харлигийн өмсч амьдруулсан хар өнгийн алтан сүлбээр зүү бүхий даашинз, түүнчлэн загварын чиг хандлагыг тодорхойлдог гэгддэг Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жолигийн 2012 онд “Оскар”-ын улаан хивснээ өмссөн өндөр оноо бүхий хар өнгийн хилэн даашинз тухайн жилийнхээ “хамгийн сайхан” даашинзаар тодорч байв. Энэ мэт “Versace” хувцас загварын ордонд урласан олон даашинз түүнийг “Загварын хатан хаан” хэмээн өргөмжлөхөд хүргэсэн юм.

Өдгөө “Versace” брэндийн хувцас урладаг 17 салбар, худалдаалдаг 300 орчим салбар дэлгүүр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан