Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Сувдмаа: Шууд улаанбурханаар нас барсан гэж хэлж болохгүй

А.ЦАГААН

Улаанбурхан өвчний улмаас хүүхдүүд амь насаа алдажбуй харамсалтай мэдээ олон хүнийг цочроосон. Тиймдээ ч энэ өвчний эсрэг урлаг, спортынхноос өгсүүлээд жирийн иргэд ч гэсэн ямар нэгэн байдлаар хандив тусламж цуглуулж бага ч атугай өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд л ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, Швед, Япон улсад байгаа оюутнууд хамтарч багачуудын өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулж, тоног төхөөрөмж худалдан авснаа Халдварт өвчин судлалын үндэсний төвд удахгүй хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдсэн. Түүнчлэн хамгийн ихээр дутагдаж байгаа найман хяналтын мониторын хоёрыг нь хүмүүсийн хандиваар, мөн хоёрыг АНУ-д суралцаж байгаа монгол оюутнууд, БНХАУ-д сурч байгаа оюутнууд хоёр, Аса аварга хоёрыг хандивлахаар болсноо дуулгасан. Хүн бүр чадах чинээгээр тусалж байгаа ч уг өвчнөөр өвчлөгсөд буурахгүй байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс бид нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

-Зүүнхараагаас ирсэн нярай эндсэн гэх албан бус мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ талаар хэлж мэдэхгүй байна. Даваа гарагт тодорхой болно. Нас барсан байлаа ч гэсэн шууд улаанбурханаар эндсэн гэж хэлж болохгүй. Эхлээд задлангийн шинжилгээ хийнэ. Тасагт нь үзэж байсан эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч, тасгийн дарга гээд зөвлөх багийнхан онош нь таарч байна уу гэдэг талаар зөвлөгөө хийс­ний дараа тодорхой болно.

-Ер нь, өвчлөл ямар байна вэ?
-Харьцангуй тогтвортой намж­мал байгаа.  Дөрөвдүгээр са­рын 5-наас хойш намжсан. Хүндрэл бол бий. Гол нь хүн­дэрч байгаа хүмүүс нь вакцин хийл­гээгүй, хавсарсан эмгэгтэй байна.

-Эрчимт эмчилгээний тасагт хэчнээн хүүхэд эмчлүүлж байгаа вэ?
-Баасан гарагт ажил тарах үед 17 хүүхэд байсан. Амралтын өдрүүдэд ямар байсан нь маргааш /өнөөдөр/ тодорхой болно. Хэсэг хугацааны дараа нас баралтын тоог мэдээлэх байх. Оношоо тааруулсны дараа нас баралтын талаар мэдээлдэг юм. Саяхан хүртэл улаанбурханаар нэг том хүн нас барчихлаа гээд байсан ч эцэстээ сүрьеэгээр нас барсан нь тогтоогдсон. Ерөнхийдөө дэгдэлтийн төгсгөлд хүндрэл их гардаг. Ямар ч гэсэн өнгөрсөн сард хэчнээн хүн нас барсан тоон мэдээ энэ сарын эхний өдрүүдэд нэгтгэгдэж гарна. Удахгүй вакцин ирэх учир зургадугаар сарын сүүлээр бүр намжих байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан