Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

САЙН МЭДЭЭ: 80&80 клубын залуусын сайн үйлс үргэлжилсээр

80&80 клубын залуус ээлжит сайн үйлсийн аянаа мөн л ХӨСҮТ-д хийжээ. Тэд энэ удаа ХӨСҮТ-д дахин 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 2 ширхэг зөөврийн зүрхний цохилт хэмжигч, 4 ширхэг ор хандивлажээ.

“80&80” клуб нь нийгмийн сайн сайхан, ирээдүй хойч үеийнхээ төлөө хүмүүнлэгийн болон бусад ажлуудыг зохион байгуулдаг 80 оны залуусын нэгдэл юм. Тэд сайн үйлсийн аян  хийхийн тулд сар бүр клубын гишүүн тус бүр 80,000 төгрөг хандивлан, тухайн сард клубын гишүүдээс олонхийн санал авсан хүмүүнлэгийн үйлсэд зориулдаг аж.

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан 80-аад оны залуустаа амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан