Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц сэтгүүлч “Лалын улс”-ын үүрэнд байж кино хийжээ


Францын сэтгүүлч нэгэн алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн ирээдүйн жихадуудыг бэлтгэдэг үүрэнд гурван сар байрлаж тэднийг Францад халдахаар хэрхэн бэлтгэж байгааг нууц камераар бичиж кино хийсэн байна.

Өөрийгөө Саид Рамзи хэмээн нэрлэсэн сэтгүүлч энэ бүхий л материалаа нэгтгэн “Аллахын цэргүүд” гэдэг кино хийснээ “Миний гол зорилго бол тэд юу бодож, юу сэдэж байдгийг ойлгож мэдэх” гэснийг Франс Пресс агентлаг дамжуулжээ.

“Тэдний сургалтын гол хичээл нь исламд итгэх, түүнээс биш мөн чанарыг нь олж харахыг хэзээ ч хүсдэггүй. Тэдэнд ертөнцийг өөрчлөн сайжруулах хүсэл алга. Зөвхөн сүйтгэх, айлгах, амиа хэрхэн хорлоход л залуусыг сургаж байна”” гэж Рамзи тэмдэглэсэн байна.

Рамзи алан хядагчидтай холбоо тогтоохын тулд сүлжээгээр анх танилцаад улмаар тэдний лагерьт байнга очдог болжээ. Нэг удаа нэг бүсгүй түүнд зааварчилгатай захидал өгсөнд нь шөнийн клубт хэрхэн халдах ажиллагааны төлөвлөгөө байсан гэнэ. Үүний дагуу ч хууль сахиулагчид алан хядагчдыг аймшигт хэргээ гүйцэтгэхээс нь өмнө баривчлан тэдний ажлыг тасалдуулж чаджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан