Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүн төрөлхтнийг хэн юу, хэзээ яаж мөхөөхийг эрдэмтэд нэрлэжээ


Британийн эрдэмтэд хүн төрөлхтөнд аюул учруулж мэдэх хүчин зүйлийн жагсаалт гаргасан байна. Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан энэ жагсаалтад  ойрын үед хүн төрөлхтнийг мөхөөж болох, хамгийн багадаа 10 хувийн магадлалтай аюулыг нэрлэсэн байна хэмээн The Telegraph мэдээлжээ.

Ойрын таван жилд бол “тодорхойгүй  эрсдэл” буюу шинжээчдийн таамаглаж байгаагаар бол дэлхийд сүүлт од унах, супер галт уул дэлбэрэх зэрэг хүний үйл ажиллагаанаас  үл хамаарах эрсдэл илүү магадлалтай гэсэн байна.
Харин хол ирээдүйн аюул заналд цөмийн дайн, байгаль цаг уурын огцом өөрчлөлт, робот, хиймэл биетийн хөгжил гэж хүний үйл ажиллагаатай холбоотой аюулууд орсон гэнэ.

Илтгэлд бас орчин үеийн терроризмын аюул, “Лалын улс” бүлэглэлийн ажиллагаа, нийлэг эдлэлийн улмаас шинэ төрлийн вирус дэлгэрэх, компьютерийн технологийн хөгжлөөс шалтгаалан хиймэл биетийн бие даасан хэсэг бий болж эргээд хүнд заналхийлэх зэргийг нэрлэсэн байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар бол ихэнх орны засгийн газрууд энэ бүхий л аюулд бэлэн байж өөрийн хэмжээнд бэлтгэх ёстой гэнэ. “Хүмүүс хийж бүтээхийн оргилд байж, манай дэлхий дээр хамгийн шилдэг нь гэх ямар ч үндэслэл алга” гэж судалгааны автор Себастьян Фарквхар хэлжээ.

Харин хүн төрөлхтөн наад зах нь 1,5 мянган жилийн дараа л харь гаригийнхантай холбоо тогтоож чадна гэж Корнелллийн их сургуулийн судлаачид үзэж сонирхолтой тайлбараа танилцуулсан байна.

Манай дэлхийгээс 40 гэрлийн жилийн тойрогт ямар ч амьдрал байхгүй гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Манай дэлхий хамгийн анхны хүчтэй дохиог 1936 оны Мюнхений олимпын үеэр агаар мандалд илгээсэн ч энэ хугацаанд хариу ирүүлээгүйгээс судлаачид ингэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр өмнө дурдсан тойрогт амьдрал байх магадлал 10 мянгад нэг гэсэн үг.

Манай дэлхийгээс 80 гэрлийн жилийн тойрогт 8,5 мянган од, 3,5 мянган жижиг гариг байгаа ч эдгээрт амьдрал байгаа гэдэг нь эргэлзээтэй,  ийм болохоор харь гаригийнхан дэлхийд аюул учруулах магадлал байхгүй гэж эрдэмтэд хэлж байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан