Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын бүлэг өнөөдөр хуралдах уу

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч хойшиллоо. Эх сурвалжийн хэлснээр УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар ойлголцолд хүрч чадаагүй учир хуралдаж чадаагүй гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгөхөд МҮАН болон ИЗНН, ХҮН, Эх орон намаас дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Гэвч энэ нь ардаа улс төрийн тохироотой. Тодруулбал, ИЗНН-д гэхэд тав, МҮАН, Эх орон намд тус бүр хоёр тойрогт нэр дэвших боломж олгоно гэдэг мэдээлэл гарсан. Үүнийг ч эхнээсээ үгүйсгэхгүй байгаа. ИЗНН-ын дарга С.Оюун “АН-ынхан сонгуульд дэмжиж ажиллаач гэж санал тавьсан. Харин бидний зүгээс УИХ-ын сонгуульд таван хүн, НИТХ-д гурван хүн нэр дэвшүүлэх квот олговол АН-ыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Уг асуудал хэрхэн шийдэгдэх нь АН-ын ҮЗХ-аар тодорхой болох байх” гэсэн.

УИХ-ын сонгууль явуулах тогтолцоо тодорхой болоогүй байхад тойрог наймаалцлаа гэдэг шүүмжлэл гарчээ. Мөн намын жагсаалтаар нэр дэвших байсан АН-ын гишүүдээс ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх талаар УИХ-ын гишүүдэд хандаж. Тиймээс тэд нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй тус тусдаа хуралдсан байна. Өчигдөр болоогүй АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болвол сонгуулийн маргаантай асуудлаа шийдэж чадах уу гэдэг асуулт гараад байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан