Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мадурог огцруулах гэж Венесуэлийн сөрөг хүчин гарын үсэг цуглуулж


Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар 1,85 сая хүний гарын үсэг цуглуулснаа Үндэсний сонгуулийн зөвлөлд гардуулан өгчээ хэмээн Reuters агентлаг дамжуулжээ.

Бүх нийтийн санал асуулга явуулахын тулд эхлээд нийт сонгогчдын нэг хувь болох 200 мянган хүний гарын үсэг цуглуулах ёстой ч сөрөг хүчнийхэн энэ тоог хэд дахин давуулсан нь энэ.

Одоо цуглуулсан гарын үсгийг Үндэсний сонгуулийн зөвлөл нягталж шалгаад шаардлага хангасан гэж үзвэл хоёр дахь шатанд нь сөрөг хүчнийхэн өөрсдийн санаачилгыг дэмжүүлэхийни тулд дахиад нийт сонгогчдын 20 хувь буюу дөрвөн сая  хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай болно.

Харин Ерөнхийлөгч Николас Мадуро болохоор бүрэн эрхийнхээ хугацаа дуусах 2019 он хүртэл албан тушаалаа өгөхгүй, сөрөг хүчнийхэн  өмнөх удирдагч талийгаач болсон Уго Чавесын  социалист үзэл баримтлал, өвийг үгүй хийхийг санаархаж байна гэж үзэж байна.

Сөрөг хүчний хувьд засгийн газрын хараат Үндэсний сонгуулийн зөвлөл бүх нийтийн санал асуулгыг 2017 он хүртэл хойшлуулах вий хэмээн түгшиж байгаа юм. Ингэх юм бол Мадуро огцорвол бүрэн эрх нь дэд ерөнхийлөгчид шууд шилжих юм байна. Ийм тохиолдолд ерөнхийлөгчийн сонгууль 2019 оноос наана болох боломжгүй юм.

Венесуэльд өнөөдөр  их хэмжээний ган тохиож, эрчим хүч үйлдвэрлэлийг сааруулснаар эдийн засгийн хүнд хямралд өртөөд байгаа юм. Үүний улмаас эрчим хүчээр гачигдаж цагийг хагас цагаар урагшлуулж, төрийн албан хаагчдын ажлын өдрийг долоо хоногт хоёр өдөр болгон хорогдуулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан