Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИЗНН-ыг СЕХ хасч, ИЗНН нь СЕХ-г шүүхэд өгчээ


ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа нь намын дарга С.Оюуны өмнөөс гарын үсэг зурж дөрөвдүгээр  сарын 28-ны өдөр ИЗНН-ын Үндэсний хороо хуралдсан мэтээр хуурамч бичиг бэлтгэж СЕХ-нд өгсөн нь илэрч тус намыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцуулахгүйгээр шийдвэрлэснээ албан бичгээр мэдэгджээ.  
Харин ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг,  гишүүд, дэмжигчид мэдээлэл хийж “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдэж байна. Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан