Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүх Путиний хүрээллийн “оросын мафи”-ийнхныг баривчлах зөвшөөрөл өгчээ


Испанийн шүүх “Оросын мафи”-ийн бүлэглэлийнхний хийсэн хэргийн улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын хүрээллийн хэд хэдэн хүнийг баривчлах шийдвэр гаргасан байна.

Үүнд ОХУ-ын Мансууруулах бодисын худалдаанд хяналт тавих холбооны албаны захирлын орлогч, генерал Николай Аулов, ОХУ-ын Төрийн Думын депутат, “Нэгдмэл Орос” бүлгийн гишүүн Владислав Резник нарын нэр байгаа аж.
Испанийн үндэсний шүүх оросын иргэн эдгээр хүнийг “мафийн бүлэглэл”-тэй холбоотой, үүн дотор Владимир Путиний засаглалынхан ч байгаа гэж үзжээ  хэмээн “El Mundo” мэдээлснийг ИноПресса дамжуулжээ.

Шүүгч Хосе де ла Мата “Малышевын” болон “Тамбовын” гэх зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн хэргийг мөрдөн шалгаад “ноцтой нотлох баримт байна” хэмээн үзэж холбогдох хүмүүсийг баривчлах зөвшөөрөл өгсөн нь энэ аж.
Дээрх гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэлийн эсрэг Испанийн хууль сахиулагчид 2008 оноос “Гурвал” ажиллагаа гэгчийг явуулан шалгаж эхэлжээ.
Хэвлэлийн мэдээгээр “Тамбовын” бүлэглэлийг Геннадий Петров удирддаг бол “Малышевын” бүлэглэлийг Александр Малышев  хянадаг гэнэ.

“Энэ ажиллагааны дүнд голлох үйл ажиллагааг зохион байгуулдаг хоёр хүнийг, өөр 20 орчим хамсаатантай нь баривчилсан бол удаан хугацаагаар мөрдсөний үрээр мафийн энэ сүлжээний гар хөл ОХУ-ын Засгийн газрын хүрээнд орсон нь илэрсэн” гэж мэдээлэлд дурджээ.

Шүүх ОХУ-ын Думын гишүүн Владислав Резникийг, эхнэр Диана Гиндинийн хамт баривчлах зөвшөөрөл өгсөн бөгөөд Резник нь Оросын улс төр, санхүүгийн нөлөө бүхий томоохон зүтгэлтэн, Путиний тун ойрын хүн гэж хэвлэлд бичсэн байна. Резникийг энэ оны гуравдугаар сараас эхлэн олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм.
Энэ хүмүүсийг баривчлах зөвшөөрөлд “Эд бүгд Оросын засаглалын дээд түвшний төлөө, Петровын төлөө, түүний байгууллагын төлөө хуулийн болон хуулиас гадуур ажиллаж байсан” гэж тэмдэглэсэн гэнэ.

Испанийн үндэсний шүүхийн баривчлахаар зөвшөөрсөн хүмүүсийн дотор ОХУ-ын Дотоодыг хамгаалах яамны Төвийн тойргийн удирдах газрын дарга Николай Ауловын нэр ч байна. Шүүхийн тогтоолд түүнийг Оросын засгийн дээд түвшинд үйлчлэхийн төлөө мафийн сүлжээ байгуулан удирддаг гэж тодорхойлжээ.
“Аулов нь өөрийн эрх мэдлээ ашиглан, итгэлтэй хүмүүсийн сүлжээ байгуулж, тодорхой улстөрчид бизнесмэнүүдийг айлган сүрдүүлэх, дарамтлах замаар Петровт үйлчилдэг” хэмээн хэвлэлд бичсэн байна.

Мөн Ауловтой холбоотой, түүнд үйлчилдэг хэмээх Леонид Христофоров, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах хорооны орлогч дарга Игорь Соболевскийг ч “Петровт үйлчилдэг” хэмээн баривчлах зөвшөөрөл өгсөн байна.
Энэчлэн Испанийн шүүхээс зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэн баривчлахыг зөвшөөрсөн оросын иргэдийн тоо нийтдээ 12 болжээ.

Энэ бүх сүлжээ, гэмт хэрэг нь Владимир Путинтай ямар нэг байдлаар холбоотой гэж хэвлэлд дурдсаныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “туйлын утгагүй зүйл” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
ҮНЭН
ҮХЭРТ БОЛ ХАМААГҮЙ Л ДЭЭ ААААХАХАХАХ
ОРОСУУД БОЛ БҮГД ДЭЭРЭМЧИД ОРОС ОРОН БОЛ ПУТИН ГЭДЭГ ТОЛГОЙЛОГЧТОЙ АСАР ТОМ МАФИ
энэ манайд монгол хэл мэдддэг нэг барууны хүн х о г байгаа юм үе үе ийм юм бичиж амь зогоож нөгөө Фашист Меркель авгайгаасаа мөнгө авдаг. Энэ авгай ч яах аргагүй Гитлерийн хойд дүр болсон байна
ОРОСУУД БОЛ БҮГД ДЭЭРЭМЧИД ОРОС ОРОН БОЛ ПУТИН ГЭДЭГ ТОЛГОЙЛОГЧТОЙ АСАР ТОМ МАФИ
Zsss hudlaa s haahaa bolimoor, hend ch hereggui bla bla,,,,,,,
ҮХЭРТ БОЛ ХАМААГҮЙ Л ДЭЭ ААААХАХАХАХ
evropiinhon shal hudlaa medeelel taraah um ichihee baichihsan, ene hymyysiig chin oros udaan haij , shiljyylehiig hyssen baidag ajlaa hayad, mongo hulgailaad zugtsan hyn bolgoniig baruuniihan , ganz ispani ch bish bygdeeree Putingiin oiriin hyn gedeg, hamgiin syyld panamiin nersend bas Ineedtei,,, evrop ih ayultai,,,gytgedeg uls...
Putin bol Enh bayar shig avligalch hulgaich baihgui you daa?
ҮНЭН
Хамгийн их уншсан