Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Өлссөнөөс болж хүнс хулгайлбал гэмт хэрэгт тооцохгүй
Өлссөнөөс болж бага хэмжээний хүнсний зүйл хулгайлсан бол үүнээс хойш гэмт хэрэгт тооцохгүй гэж Италийн Давж заалдах шатны дээд шүүх шийдвэрлэлээ гэж Би-би-си мэдээлсэн байна.
Үүний дагуу шүүх супермаркетаас хүнсний зүйл хулгайлсан украины иргэн Роман Остряковт оноосон зургаан сар хорьж, 100 еврогоор торгох ялыг хүчингүйд тооцжээ.
Остряков 2011 онд Генуя хотын нэгэн супермаркетаас нийтдээ дөрвөн еврогоор үнэлэгдэх хоёр зүсэм бяслаг, нэг багц зайдас хулгайлж байгаал цагдаа нарт баривчлагдсан юм.
Орон гэргүй энэ эр өлсөхийн эрхэнд ийм үйлдэл хийсэн нь гэмт хэрэг биш гэж италийн шүүх үзсэн байна.
Шүүхийн энэ шийдвэрийг италийн хэвлэлүүд “маш зөв шийдвэр” хэмээн талархан хүлээж авчээ. Хэвлэлүүд “Соёлжсон нийгэмд ядуу хүмүүс ч өлсөх ёсгүй гэдгийг шүүх харууллаа” гэж бичиж байна.
Италийн Давж заалдах шатны дээд шүүхийн шийдвэр нь эцсийнх байдаг юм байна.

0 Сэтгэгдэл