Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрхэмбаяр: БНСУ-д 17 мянган вонноор худалддаг тарилга энд 181500 төгрөгөөр зарагдаж байна

Б.ЦЭДЭВСҮРЭН

Улаанбурхан өвчний дэгдэлт газар авч олон нярай энэ өвчин хүндэрсний улмаас бурхны оронд одсон аймшигт мэдээ ар араасаа сонсогдсон хар дарсан өдрүүд үргэлжилсээр. Сайхан сэтгэлт хүмүүс үүнийг зүгээр хараад суусангүй, өөрсдийн боломжоороо улаанбурхан өвчнөөр өвдсөн хүүхдүүдийг аврах аян өрнүүлж байгаа билээ. Фэйсбүүкийн найзууд болох Ж.Эрхэмбаяр, Г.Ганбат нарын санаачилсан аянд олон хүн нэгдсэн юм.
Тэд олон нийтийн сүлжээг ашиглан хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгөөрөө шаардлагатай тариа болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээг нэмэгдүүлэхээр чин сэтгэлээ зориулан ажиллаж байна. Тэд Австри улсад суугаа монголчуудынхаа тусламжтайгаар 12 ширхэг утлагын аппарат захиалж авч ирсэн ч гаалиар оруулахгүй байгаа тухай өөрсдийн фэйсбүүкээр дамжуулан мэдээлэл тараасан юм. Тиймээс Ж.Эрхэмбаяртай уулзлаа. Тэрээр бидэнтэй уулзах үедээ Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс шаардлагатай лицензээ авч чадсан.

-Фейсбүүкийн найз Г.Ганбаттай хамтран хандивын аян өрнүүлсэн. Хэзээнээс аян эхэлсэн юм бэ?
-Яг 20 хоногийн өмнө фэйсбүүкээр сэтгэл өвтгөм постууд явж эхэлсэн. Хүүхэд нь улаанбурхан өвчний улмаас нас барсан бүсгүй хэрэглэж байсан живхийг нь хэрэгтэй хүнд нь өгнө гэсэн байхад Булган аймгаас ирж эмчлүүлж байсан нярай эндээд цогцсыг нь тээвэрлээд харих шатахууны мөнгөгүй эцэг эх нь энэлэн сууна гээд л... Ганбат бид хоёр энэ тухай уншаад орой нь уулзаж, маргааш ХӨСҮТ дээр очьё гэж тохирсон. Тэнд эмчлүүлж байгаа зарим хүүхдийн ар гэр нь үнэхээр тааруу амьдралтай, живх ч авч чадахгүй тийм л дүр зураг бид хоёрыг угтсан. Авч очсон живхээ тараагаад эмч нартай уулзаж, хамгийн түрүүнд шаардлагатай зүйл юу байгааг лавлалаа.
ХӨСҮТ-д хавсарсан өвчтэй, буруу оношлоод буруу эмчилгээ хийгээд хүндрүүлчихсэн хүүхэд олон байсан. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу. Нэг тасаг 10 ортой байхад 25 хүүхэд хэвтсэн байх жишээний.
ХӨСҮТ-ийн эмч нарын ярьж байгаагаар 2013 онд улаанбурхан өвчин хурдацтайгаар тархаж, тухайн үед том хүмүүс олноор тусч байсан юм билээ. Харин энэ жил есөн сар хүрээгүй нялх хүүхдүүд олноороо өвчлөх болж. Улаанбурханы вакцины эхний тунг есөн сартайд нь хийдэг юм билээ. Үүн дээр амьдралын боломжгүй айлуудын хүүхдэд дийлэнх тусч байгаа нь ажиглагдсан. Жингийн дутагдалтай, дархлаа муу хүүхэд энэ өвчинг тусахаар амархан хүндэрч, амь насанд нь ч хүрч байгааг сонссон. Ганбат бид хоёр сэхээний тасагт нь орж үзэхэд хүүхдүүдийг гардаж эмчилж байгаа хоёр л эмч байсан юм. 24 цагаар ээлжилж жижүүрлэнэ. Зохиомол амьсгалын зургаан аппаратны гурав нь л ажиллагаатай.
Яг тэр үед төр засгаас ямар ч анхаарал байхгүй байсан л даа. Тиймээс бид хоёр байгаа байдлыг иргэдэд болон төрийн удирдлагуудад мэдэгдэх үүднээс чаддагаар нь твиттер, фэйсбүүкээрээ бичлээ. Ерөнхий сайд твиттер болон фэйсбүүкэд байдаггүй юм билээ. Тиймээс Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад тухайлан хандсан. Үүний дагуу Их хурлын чуулган дээр улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар мэдэгдэл хийв. Тэр мэдэгдэлд аль хоёр сарын өмнөх тоо баримт дурдагдсанаас гадна эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлсийг шийдвэрлэсэн гэж байсан.

-Ер нь бол тэр мэдэгдлээс их зүйлийг хүлээж байсан байх нь...
-Тэгсэн. Даанч санаснаар болоогүй учраас бид ярилцаад гурван зорилт гаргалаа. Байгаа нөхцөл байдлыг төрийн удирдлагуудад үнэн зөвөөр нь мэдээлж, таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх мөн чадах чинээгээрээ шаардлагатай эм, тариа, тоног төхөөрөмжийг нийлүүлэх гээд. Ингээд биднийг ярилцаж байтал “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын хамт олон хандивын аяндаа манай дансыг ашигла. Шинээр данс нээлгээд ашиг­лах гэхээр хугацаа их орно гэсэн.

-Хандивын аяндаа иргэ­дийг татан оролцуу­лахын тулд ямар арга хэрэглэсэн бэ?
-Зөвхөн твиттер, фэйс­бүүкээр л нөхцөл байдлаа бичсэн. Аса аварга бидэнтэй нэгдсэн. Хандивын аянд маань зөвхөн дансаар дамжиж 14 сая төгрөг цугласан. Хувь хүн, пүүс компаниуд 10 гаруй сая төгрөгийн тусламж бэлнээр өгсөн.

-Хандивын дансаа энэ сарын 2-ны өдөр хаасан гэж байсан. Тэгэхээр цугларсан хандиваараа ямар ажлуудыг хийсэн бэ?
-Нэн түрүүнд Улаанбаатар хотод байгаа утлагын аппаратыг бүгдийг нь худал­­даж аваад ХӨСҮТ-ийг хангасан. Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүүхдэд хийх тухайлсан тарилга байдаг­гүй юм байна. Харин ИммуноглобулинЖ гээд хүүхдийн дархлааг хурдан хугацаанд сайжруулдаг тарилга байгаа юм. Үүнийг улаанбурханаар өвдсөн хүүхдэд 1-5 удаа хийх шаардлагатай. Гэсэн ч тэр тарилгын үнэ нь 181500 төгрөг. Энэ тариа нь их дутагдалтай. Бидний аяны ачаар, иргэд байгаа нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл аваад эхэлтэл Ерөнхий сайд ХӨСҮТ дээр очсон. Тэр үедээ энэ тарилгаас 100 ширхгийг өгсөн. 700 хүүхэд тасгаар, 25 хүүхэд сэхээний тасагт эмчлүүлж байхад 100 ширхэг тарилга юу ч болохгүй л дээ. Тиймээс бидний зүгээс боломжийнхоо хэрээр тарилга аваад эцэг эхчүүдэд өгсөн. 40 гаруй тарилга, 40 гаруй утлагын аппарат авч өгсөн. Харин хандивын дансанд орсон 14 сая төгрөгөөрөө ХӨСҮТ-д тоног төхөөрөмж худалдаж авч өгөхөөс гадна энэ өвчний дэгдэлт их байгаа зургаан аймагт утлагын аппарат болон шаардлагатай тоног төхөөрөмж авч өгөхөөр захиалгаа өгөөд Эм ханган нийлүүлэх компанийн данс руу мөнгөө шилжүүлсэн байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж зах зээл дээр бэлэн байдаггүй учраас ихэнхийг нь захиалсан. Эхнээсээ ирж байна. Хамгийн чухал хэрэгцээтэй байгаа хяналтын монитор хоёрыг захиалсан нь одоогоор ирээгүй байгаа юм.

-Эдгээр тоног төхөө­рөмжөөс 12 ширхэг утлагын аппарат ирсэн ч гааль дээр саатаад байгаа талаар мэдээлэл фэйсбүүкээс тань харлаа. Ямар асуудлаас болоод гааль дээр саатах болсон бэ?
-Хандиваар ирсэн нийт 12 ширхэг аппарат Буянт-Ухаа дахь Гаалийн газарт саатаад 11 хонож байна. Тэр аппаратыг Австрид байгаа монголчууд мөнгө цуглуулан худалдан авч, улаанбурханаар өвдсөн хүүхдүүдэд өгөөрэй гэж явуулсан юм. Гэтэл би одоо болтол аппаратыг нь авч эздэд нь хүргэж чадаагүй сууж байна. Эхлээд уг нь гаалиар оруулсан юм. Тэгснээ дараа нь ном журмынх нь дагуу ав гээд хураачихсан. Татвараас чөлөөлөхийн тулд ЭМЯ болон Сангийн яамнаас бичиг авах шаардлагатай гэхээр нь хугацаа алдах байх гээд татварынх нь 282800 төгрөгийг төлсөн. Ингээд гаалийн бүрдүүлэлтээ хийгээд очтол хяналтын байцаагч “за болно оо” гэсэн. Гэтэл ахлах байцаагч нь лиценз шаардлагатай гэсэн. Хуулиараа энэ бүтээгдэхүүнийг хувь хүн оруулж ирж болохгүй гэнэ. Ингээд ЭМЯ-наас лиценз авах шаардлагатай болтол хувь хүнд лиценз өгөхгүй, албан байгууллагад бол өгнө гэсэн. Судалсан чинь тэр утлагын аппарат нь 9010 гэсэн кодтой лиценз шаардлагагүй бараанд ордог юм байна. Ингээд яах ч аргагүй болоод мэдээллээ фэйсбүүк дээрээ бичтэл эрүүл мэндийн тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийнхан туслахаар болоод мөн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хандсаны дагуу лицензээ бүтээж, аппаратаа авлаа.

-Үүнээс өмнө гаалиар утлагын аппаратыг хувь хүмүүс оруулж ирдэг байсан гэсэн...
-Тийм ээ. Хувь хүмүүс хоёр, зургаан ширхэээр нь оруулж ирж байхад ямар ч асуудал гараагүй юм билээ. Гэтэл бидний оруулж ирсэн 12 ширхэг аппаратанд л ийм асуудал гарсан.

-Энэ утлагын аппаратууд 11 хоног гааль дээр саатаагүй бол...?
-ХӨСҮТ дээр бид нарыг очихоос өмнө 60 хүүхдийн дунд нэг ширхэг утлагын аппарат байсан. Өвөрхангай болон Баян-Өлгийд өвчтэй 80 хүүхэд байхад мөн л ганцхан утлагын аппараттай байгаа. Улаанбурханаар өвдсөн хүүхдийн уушиг хавагнаад амьсгалын гуурсуудаа дарчихдаг юм байна. Тиймээс утлагын аппаратанд тусгай эм бэлдмэл хийгээд тухайн хүүхдийг утахаар амьсгалын замыг нь чөлөөлж өгдөг ач холбогдолтой. Гэтэл улаанбурхан туссан болон шинж тэмдэг нь адилхан ч өөр өвчнөөр өвдсөн 60 хүүхэд ганцхан ширхэг аппаратыг дундаа хэрэглэж байсан. Ингэснээр улаанбурхан тусаагүй хүүхдүүд эрсдэлтэй байдалд орж халдвар авч байсан. Хэрэв эдгээр 12 аппарат ийм олон хоног гааль дээр саатаагүй бол орон нутагт дундаа нэг аппарат хэрэглэж байгаа хүүхдүүдэд хүргэх байсан.

-ИммуноглобулинЖ  гээд тарилганы олдоц хэр байгаа вэ?
-Энэ тарилга нь хоёр янз байгаа. ОХУ-аас болон БНСУ-аас орж ирдэг. Оросоос орж ирдэг нь 150 мянган төгрөгийн үнэтэй, ганцхан аж ахуйн нэгж худалддаг. БНСУ-аас импортлож байгаа тарилгын дэргэд процент нь арай бага. Харин БНСУ-аас орж ирж байгаа тарилга ширхэг нь 181500 төгрөг. “Эм импекс” ХХК оруулж ирдэг. Саяхан 500 ширхгийг оруулж ирээд 100-г нь ХӨСҮТ-д өгөөд 300-г нь хөдөө орон нутагт явуулсан. Гэсэн ч өнөөдөр мөнгөө барьж очоод авья гэвэл байгаа. Нэг хэсэг тасарсан. Тэр үед ширхэг нь 300 мянган төгрөг хүрсэн юм билээ. Бид 40 гаруй ширхэг тарилга эцэг эхчүүдэд тараасан. Өнөөдөр биеийн байдал нь маш хүнд байсан хүүхэд тэр тарилгаас ганцхан ширхгийг хийхэд маргааш нь сэхээд босоод ирдэг тийм л идтэй.
Хамгийн сонин зүйл нь энэ тарилга БНСУ-даа 17 мянган воноор худалдаалагддаг. Энэ нь монгол мөнгөөр 30 мянга гаруй л төгрөг. Юунаас болоод ийм үнэтэй ирж байгааг мэдэх ч юм алга. Одоохондоо үнэ нь биш, олдож байгаа нь чухал байна.

-Та бүхний аян өрнөснөөр ХӨСҮТ рүү олон хүн анхаарал хандуулж байна. Энэ хэрээрээ ч нөхцөл байдал сайжирч байгаа байх...
-Биднийг анх очиход сэхээнд хэрэглэдэг амьсгалын аппарат гурав байсан бол одоо долоо ажиллаж байна. Бусад эмнэлэгт илүү байгааг нь татсан. Менежмент л дутаад байгаа юм. Бараг хоёр сарын өмнө шууд худалдан авахаар 350 сая төгрөг Ерөнхий сайд шийдэж өгсөн. Гэтэл хэдхэн шахуурганаас өөр зүйл одоо хүртэл ирээгүй л байна. Тээвэрлэлтийнхээ шатанд явж байгаа гэсэн. Тэр 350 сая төгрөг Ерөнхий сайдын нөөцөөс ч гараагүй ХӨСҮТ-ийн төсвөөс урьдчилаад өгсөн мөнгө юм билээ. Мөн саяхан Эрдэнээ сайдын багцаас 450 сая төгрөгийг шийдэж өгсөн нь хэзээ хэрэгтэй зүйл болж эзэддээ хүрэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн сайдгүй болохоор энэ салбар үнэндээ эзэнгүйдэж байна. Нөхцөл байдал маш хүнд байсан ч сүүлийн үед авч байгаа мэдээллээр 150-200 хүүхэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Байдал намжиж байгаа ч хүндэрсэн хүүхдүүдийн тоо буурахгүй юм. Энэ нь орон нутгаас өвдсөн хүүхдүүдийг авч ирэхдээ хүндрүүлж мөн буруу оношилж, эмчилгээ хийснээс, эмнэлэгт хандахгүй цаг алдснаас их шалтгаалж байгаа юм.

-Та фэйсбүүктээ энэ салбарынхны хариуц­лагагүй байдлын талаар бичсэн байсан. Тухайлбал хянал­тын монитор захиалтал компьютерийн монитор ирсэн гэх зэрэг...
-Хамгийн анх бидэнд орон нутгаас Төв аймгийнхан хандсан. Өмнө нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр нэг төсөл хэрэгжсэн юм билээ. Тэр үед ийм алдаа гарсан байсан. Сая  гэхэд ХӨСҮТ дээр монитор ирсэн. Тэр нь том хүнийх. Хүний хуруунд хуруувч хийгээд хяналтын монитороор зүрхний үйл ажиллагааг нь хянадаг юм байна. Гэтэл том хүний хурууны  хуруувчинд хүүхдийн хурууг хийгээд хяналт тавих боломжгүй. ХӨСҮТ насанд хүрэгчдэд дийлэнхдээ үйлчилдэг учраас хүүхдэд зориулсан тоног төхөөрөмж үнэхээр дутагдалтай байгаа юм.

0 Сэтгэгдэл
pee tor zasag ni aparat ntr-ee avdguimu ard irged ni l handiv tsugluulj emnelgiig aparattai bolgono gj
Одоо энэ улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтын үеийн илүү цагийн мөнгө бас л биеэр амруулах талаар ярилцаж бгаа гэнээ. Яам тамга, эрүүл мэндийн газрынхан минь анхааралдаа авч сувилагч бидэндээ илүү цагийн мөнгийг олгуулж өгөөч !!!
Өрхийн эмчийн дарга нарын эрх мэдлээ ашиглан хоорондоо ярилцаад нэмэлт дархлаажуулалтын үер өгсөэ санхүүжилтыг сувилагч нарт өгөхгүй бна. биеэр амар гэсэн шаардлага тавьдаг, Удр жилийн 5 сарын вакцинжуулалтын үеийн илүү цагийн мөнгий өгөөгүй.....биер амрах өдрөө ч аваагүй бнаа.
Балиар заваан монополи газар вээ?! Олон компани импортолдог бол ийм үнийн хөөрөгдөл үүсэхгүй, бүр олон хүүхдэд тариа авч өгч чадах байсан даа... Ийм яаралтай үед хандив, тусламжын шугамаар аппарат, эм тариаг шууд оруулж ирэх зөвшөөрлийг нь сайд эсвэл орлогчоос нь аваад л оруулж ирэх боломжыг төр засаг хангаж өгдөг ч болоосой...
Эмнүүдийн үнийг гадаадад суугаа элчин консулууд юм уу эсвэл ОУ-ын байгууллагаар судлуулмаар байна Манайд арай дэндүү үнэтэй байх шиг. Эм ханган нийлүүлэхийнхэн нэг их удахгүй л том обьектуудтай олон салбартай болоод байгаа Иргэдийнхээ халаасыг хэтэрхий шулаад байх шиг
Ugaasaa iim l unetei bdgiin bid nar em gadnaas avaad mongoloos avahaar yamar ih uniin zuruutei bdgiig medeh heregtei bna. Hamgiin ashigtai biznes em bna shdee
БНСУ-даа 17000 воноор зарагддаг гэдгийг хэн батлаад байгаа юм бэ? Жаахан баримттай юм бичээч дээ. Олныг төөрөгдүүлээд байх юм. Бусдын нэр хүндэд ингэж хамаагүй хандаж болдог юм уу?
Ugaasaa iim l unetei bdgiin bid nar em gadnaas avaad mongoloos avahaar yamar ih uniin zuruutei bdgiig medeh heregtei bna. Hamgiin ashigtai biznes em bna shdee
Lalruud ingej albaar uvchin taraaj dundaas n ashig oldog baixgui yu. Buur ulaan tsagaandaa garchixsan novshnuudiin business. eruul mendiin salbar buur baixgui bolchixson. Novshnuudaa xumuusiin uvchnuur bitgii mungu ugaagaachee lalruudaa
Em impex chin mansuuruulah taria zardag gazar shuu dee,
ядаж 50 000 байж болдоггүй юм байхдаа ашиг олно гэхэд арай биш олон хүнийг хагацал үзүүлж байгаагаа ойлгохгүй байгаа юм уу.Тэр шудрага өрсөлдөөний газар юу хийнэ вэ
5 hiilgeh uneeree 1 iig hiilgej bna sh dee em impex arai bishee
Arai ch dee 30.0 myangiin tariag 181500-gaar zarna geheer hunii zovlongoor yaj ingej business hiideg ba aa.
Хамгийн их уншсан