Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Ун намынхаа их хурлын “нэг номерын” төлөөлөгч


Умард Солонгосын эрх баригч намын маргааш эхлэх их хурлын төлөөлөгчид эх орныхоо өнцөг булан бүрээс нийслэл Пеньянд цугларан ирж байна гэж “Мир24” мэдээллээ. Хөдөө орон нутгаас ирж байгаа төлөөлөгчдийг Пеньяны галт тэрэгний төв буудалд нам, төрийн зүтгэлтнүүд үлээвэр хөгжимтэй угтан авч байна. Намын их хурлын “нэг номер”-ын төлөөлөгч нь удирдагч Ким Чен Ун гэнэ.

Их хурал эхлэх гэж байгаатай холбогдуулан улс орон даяар аюулгүй байдал сахиулах арга хэмжээ авч энэ өдрүүдэд улсын хэмжээнд хурим, оршуулга зэрэг олныг хамарсан ажил арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар тушаажээ.
БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений 1946 онд байгуулсан Солонгосын хөдөлмөрийн намыг өнөөдөр түүний ач хүү Ким Чен Ун толгойлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан