Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбурханы вакцин өнөөдөр ирнэ

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 230 өвчтөн улаанбурхан өвчнөөр өвдөн эмчлүүлж байна. Харин 0-1 насны 16 хүүхэд нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгаар эмчлүүлж байгаа аж. Эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ХӨСҮТ бүрэн хангагдсан бол орон нутагт хүрэлцээгүй хэвээр л байна. Харин НҮБ-ийн Хүүхдийн санд захиалсан вакцин өнөөдөр ирэх юм байна. Улаанбурхан өвчний тархалт Улаанбаатар хотоос гадна Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь гэсэн зургаан аймагт өндөр байна. Тиймээс АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн 800 гаруй оюутныг өрхийн эмнэлгүүд, ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр хуваарилан ажиллуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан