Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Халуун элгэн нутаг” дууг дахин шинэчилж дууллаа



Монголын дууны урлагт алтан үсгээр тодоос тод бичигдэн үлдсэн, монголдоо хөшөөгөө босгуулсан дууны нэг болох XX-р зууны манлай уран бүтээл “Халуун элгэн нутаг” дууг шинэ залуу хамтлаг болох “Увертюра” дахин шинэчилж дуулсан байна. Тус хамтлаг нь поп опера чиглэлээр өөрсдийн уран бүтээлээ туурвидаг бөгөөд бид тэднийг “Цагийн аяс” уран бүтээлээр нь сайн мэдэх билээ. Тэд энэхүү уран бүтээлээ өөрсдийн багш, ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Дэмбэрэлийн Жаргалсайхан агсны гэгээн дурсгалд зориулж өөрсдийн стиль жанрт оруулан дуулсан нь энэ ажээ. “Монгол поп опера” хэмээх монголд анхдагч урсгалыг бий болгож байгаа “Увертюра” хамтлагийг нилээдгүй ирээдүйтэй залуус гэж сонсогчид нь найдвар тавин хардаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан