Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орууллаа


Сонгуулийн тухай хуулийг хэдхэн хоромын өмнө УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Уг хуулийг өнөөдөр байнгын хороо болон УИХ-аар цаг сунган хэлэлцэж гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Харин тойргийн мандатын тоог тогтоох асуудлыг ойрын өдрүүдэд хэлэлцэж шийдвэрлэнэ.

Үүнээс гадна Мөн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орж байгаа юм. Намууд тавдугаар сарын 20-23-ний хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна. Харин орон нутгийн сонгуулийн үйл явц хуучин батлагдсан хуулийн дагуу явах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан