Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” цэцэрлэгүүдийн дунд зохиогдлоо

Замын цагдаагийн газраас 33 дах жилдээ зохион байгуулж буй "Замын хөдөлгөөний цагаан толгой-2016" тэмцээнд 9 дүүргийн шилдэг цэцэрлэгүүдийн дунд зохиогдлоо.

Цагдаагийн байгууллагын 95, Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Замын цагдаагийн газраас 33 дах жилдээ "Замын хөдөлгөөний цагаан толгой-2016" тэмцээнийг амжилттай зохион байгуулан явууллаа. Уг тэмцээн нь 2 үе шаттай зохион байгуулагддаг ба эхний шатны шалгаруулалтад төв орон нутаг, дүүргүүдийн 228 цэцэрлэгийн 2736 хүүхэд, 456 багш хамрагдав.
2-р шатны тэмцээнд дүүргүүдийн цэцэрлэгүүдээс шалгарсан 9 цэцэрлэгийн 108 хүүхэд багачууд, 18 багш оролцож замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Үүнд:
БГД-ийн 85 дугаар цэцэрлэгийн “Сонор” баг
БЗД-ийн 147 дугаар цэцэрлэгийн “Зохицуулагч” баг
СБД-ийн 25 дугаар цэцэрлэгийн “Цоглог” баг   
СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн “Гарц” баг  
ХУД-ийн  28 дугаар цэцэрлэгийн “Сондор” баг     
ЧД-ийн 155 дугаар цэцэрлэгийн “Харцага” баг   
Багахангай  дүүргийн 207 дүгээр цэцэрлэгийн “Гарц” баг     
Налайх дүүргийн 23 дугаар цэцэрлэгийн “Шонхор” баг
Төмөр замын 179 дүгээр цэцэрлэгийн “Ган зам” багууд оролцож, тэмцээний Тэргүүн байрт-СонгиноХайрхан дүүргийн "Зохицуулагч" баг, 2-р байрт Сүхбаатар дүүргийн "Цоглог" баг, 3-р байрт Төмөр замын "Ганзам" баг, Тусгай байрт Баянгол дүүргийн "Сонор", Чингэлтэй дүүргийн "Харцага" багууд тус тус шалгарлаа. Энэ жил анх удаагаа "Шилдэг зохицуулагч" хүүхдийг шалгаруулахад Чингэлтэй дүүргийн "155-р цэцэрлэгийн "Харцага" багийн гишүүн шалгарсан байна.


Тэмцээнийг хамтран зохион байгуулсан НИТХ, МУЗН, Жей Си Деко Монголиа, Форвард моторс, Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагааны төвийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан