Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дахин 25 өрх өргөө цагаан гэртэй боллоо


Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр буюу 5 сарын 4-ний өдөр орон гэргүй 25 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт орон гэргүй 100 өрхийг өргөө цагаан гэртэй болгож иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан юм. Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй иргэдийг орон гэртэй болгохоос гадна 238 төрийн албан хаагчдад орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлсэн байна.

МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД 331
ӨРХ ХАМРАГДЖЭЭ


Малгүй болон цөөн малтай, мал маллах со­нир­­холтой мал­чин өрхийг орон нутгийн бо­­лон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжин Мал­жуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Малжуулах арга хэмжээний хүрээнд малчдад олгосон мал 3 жилийн хугацаанд 2,8 дахин өсчээ. Төсөв санхүүгийн хувьд орон нутгийн төсвөөр 2010-2013 онд 10 сумын 158 өрх, улсын төсвийн хөрөнгөөр 3 сумын 27 өрхийг малжуулсан бол 2013 онд дахин 146 өрхийг малжуулснаар нийт 331 өрхийн амжиргааны чадавхийг дээшлүүлсэн байна.

СҮҮ ТАРАГ ХӨТӨЛБӨРИЙН ҮР
ДҮН ГАРЛАА

“Сүү тараг” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн 3 жил дараалан орон нутгийн төсвөөс 360,0 сая төгрөгийн хөрөнгөөр хэрэгжүүлснээр нийт 23000 гаруй хүүхдэд 134,9 тонн сүү сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэн хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн эерэг үр дүн гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан