Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд НАТО-гийн эсрэг гурван дивиз байгуулна

Умард Атлантын цэргийн эвсэл НАТО хилийнх нь дэргэд хээрийн сургууль хийж байгаа учраас ОХУ цэргийнхээ баруун тойргт хоёр, өмнөд тойрогтоо нэг дивиз шинээр нэмж байгуулна гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу  мэдэгдсэн байна.

“НАТО манай хилийн ойролцоо шууд заналхийлж сургуулилт хийж байгаа учраас Батлан хамгаалах яам зарим арга хэмжээ авахаас аргагүй боллоо. Оны төгсгөлөөс наана цэргийн баруун тойрогт хоёр, өмнөд тойрогт нэг дивиз шинээр байгуулна” гэж цэргийн дээд удирдлагын зөвлөгөөн дээр Шойгу сайд хэлжээ.

Ийм гурван дивиз байгуулах тухай Батлан хамгаалахын сайд Шойгу бүр энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байсан ч сүүлд нь мото буудлагын шинэ нэгтгэлийг Дон дахь Ростовт, нөгөөдүүлийг нь Смоленск, Воронеж мужид байгуулах гэж байгаа нь тодорхой болсон юм.
Энэ шинэ дивизүүд тус бүр 10 мянга орчим хүний бүрэлхүүнтэй байх юм байна.

0 Сэтгэгдэл
NATO bol aimaar baigaa..Oros tegeed buh evropiin esreg bosoh geed baigaanmuu..
goy yumaa huchirheg oron . alivaa uls ornii huchirheg baidal ni tsereg armiasaa haragddag hugjil devshil ni uildverjilt buteen baiguulaltdaa baidag gej unen shuu.
3 diviz malaa
Хамгийн их уншсан