Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч хориг тавих уу


Хууль хяналтын байгууллагын эрх хэмжээнд ноцтой халдаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хуулийн төслийг УИХ тун удахгүй батлах гэж байна.

Хэрвээ энэ хууль батлагдвал үйлдсэн гэмт хэргийнхээ мөрдөн шалгах ажиллагааг улстөрчид өөрсдөө хянах нөхцөл үүсэх юм. Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улс төрийн хараа, нөлөөнд оруулах сонирхолтой дээрх хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж, генерал Б.Пүрэв тэргүүтэй насаараа хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан ахмад хуульчид байр сууриа илэрхийлж, эсэргүүцэж байна.

Тэгвэл улс үндэстний эрх ашигт сөргөөр нөлөөлж, төрийн нууцлалыг алдагдуулахад хүргэж байгаа гэж үзээд буй уг хуулиудад Ерөнхийлөгчийг хориг тавих уу гэдэг асуудал ойрын өдрүүдэд хөндөгдөж эхэллээ. Учир нь онцгой дэгээр уг хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээс сүүлийн хэлэлцүүлэгт шилжээд байгаа билээ.

Г.Лхагваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан