Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван байкерыг алсан эр ар гэрийнхнээс нь уучлал гуйжээ

ОХУ-ын нийслэл Москва орчимд шар айрагны орхигдсон үйлдвэрийн дэргэд таван ч байкерыг ангийн буугаар буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хонгт гарсан байна. Сумны шарх олсон мотоциклчид газар дээрээ нас барсан  энэ аймшигт гэмт хэргийг  байкеруудыг дагаж явсан хоёр эмэгтэй харж гэрчилжээ.

Цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн байж болох Егорьевын районы Челохов тосгоны иргэн 27 настай залууг эрэн сурвалжилсны хүчинд цаг алдалгүй баривчилсан байна.

Таван залууг хөнөөсөн Ильи Асеев гэгч “Бид эхлээд маргалдсан. Тэд надад хэрцгийгээр хандаж хүч хэрэглэхээр завдсан болохоор би гэрээсээ буу аваад тэднийг буудсан” гээд “Хэдийгээр миний уучлал юуг ч өөрчлөхгүй ч гэсэн би тэдний ар гэрийнхнээс уучлал гуйж байна”, “би буруу хэрэг хийснээ хүлээж байна” гэжээ.
Тэр бас мотоциклчдыг буудсаныхаа дараа хутгаар сийчсэнээ ч хүлээсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан