Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд биднийг чөлөөлсөн тавдугаар сарын тэр өглөөг хэзээ ч мартахгүй


Чехийн Терезин цайзын орчим байсан нацист германы Терезиенштадт бөөнөөр хорих лагерьт гитлерчүүд 1943 оноос бага насны хүүхдүүдийг хорьж эхэлжээ. Бөөнөөр хоих лагериуд руу чех болон бусад улсаас ирсэн еврей иргэд, голдуу хүүхдүүдийг ялган хуваарилдаг дамжин өнгөрүүлэх зориулалттай энэ лагерьт  багачууд хүүхдэд зориулсан алдарт “Брундибар” дуурийг найруулан тавьж байсан гэдэг. Аугаа их ялалтын ойд зориулж Оросын Михаиловскийн театр бага насны хүүхдийг хорьж байсан аймшгийн тухай “Шаналал, бахархалтай ялалт” гэдэг арга хэмжээ зохион байгуулсандаа энэ лагерьт хоригдож байсан чехийн иргэн Эла Вайсбергерийг урьж оролцуулжээ. Энэ хүндэт  зочин хорих лагерьт хүүхдийн “Брундибар” дуурьт оролцон тоглож байсан гэдэг.  Түүнтэй  “Известия” сонины сурвалжлагч ийн  ярилцжээ.

-Таныг хэдэн настай байхад дайн эхэлсэн бэ?

-Би найман настай байлаа. Манайхыг Брнод байхад би хоёрдугаар ангид сурч байсан юм. Нэг удаа сургуулийн бүх хүүхдийг гудамжинд гаргаж Гитлерийг угтаж авахаар жагсаасан. Одоо хүртэл би түүний хахир дууг сонсч, айдас төрдөг юм. Энэ бол фашистууд Чехийг эзэлсэн 1939 оны гуравдугаар сарын 15-ны өдөр байсан.
Еврей хүүхдүүдийг шууд л сургуулиас хөөж, биднийг төв гудамжаар явахыг хориглосон. Трамбайд гэхэд л зөвхөн арын талбайд зогсч явах ёстой. Теренинштадт руу биднийг бараг л анхны галт тэргээр илгээсэн дээ. Тэгэхэд бид өөртөө 50 кг ачаатай л явах ёстой гэсэн. Ээж эгч хоёр маань хамаг ачаагаа үүрээд, би бол зөвхөн дагаж л явлаа.
 
-Хүүхдийн “Брундибар” дуурийн цомнолыг нэг чемоданд нууж авч явсан гэдэг?

-Тийм ээ, энэ дуурийн зохиолыг лагерьт нууцаар аваачсан юм. Манай багш Руди Фрёденфельд хөгжмийн зохиолч Ханс Красын нотыг хадгалж байсан. Тэр ч бас бүх хүүхдүүдтэй хамт Прагаас Терезинд ирсэн байсан. Ингээд л Руди лагерийн хүүхдүүдээс шилж аваад “Брундибар” дуурийг тоглуулж байлаа. Би хэдийгээр нот мэдэхгүй ч гайгүй хоолойтой байсан болохоор муурын дүрд дуулж байсан юмдаг.

-Тэгээд яаж тоглов доо, тэр өдрийг санаж байна уу?

-Магдебургийн бөөнөөр хорьдог байранд /барак/ тоглосон юм. Багахан тэр байранд үзэгч 100 орчим хүн, тэдний дотор бидний харгалзагч нацистууд ч байсан. Дайны өмнө Прагийн Үндэсний театрт ерөнхий зураач байсан Франтишек Зеленка голлон найруулсан. Түүнд жижигхэн савтай гутлын тос байснаараа бидний сахлыг будаж байлаа. Тайзан дээр гарахдаа еврейн тэмдэг Давидын одыг энгэрээсээ авдаг, энэ маань бидэнд түр ч гэсэн эрх чөлөө олгодог сайхан мөч байсан даа. Жилийн туршид бид жүжгээ тоглох өдрийг хүлээдэг байсан шүү.

-Брундибар үндсэндээ эрх чөлөөний тухай дуурь байсан. Энэ жүжиг багачуудад эрх чөлөөний итгэл найдвар өгч байсан байх. Харин нацистууд энэ жүжгийн яаж зөвшөөрч тоглуулсан юм бол?

-Бид дууриа чех хэлээр дуулдаг байсан болохоор нацистууд чех хэл мэдэхгүй, тэд зүгээр л хүүхдийн жүжиг гэж бодож байсан байх. Тэр бүү хэл фашистууд хүүхэд багачуудыг хядаж байна гэсэн яриаг няцаахын тулд тэд бидний тухай баримтат кино хийж дэлхий дахинд үзүүлэхээр бэлтгэж байсан юмдаг.
Тэд кино зургаа лагерийн эмнэлэг болж байсан  баракт  авсан юм. Эхлээд тэд өвчтэй хүүхдүүдийг Освенцим руу илгээж, орнуудыг нь гаргасан. Энд бид жүжгээ хамгийн сүүлийн удаа тоглосон юм. Дараа нь хүүхдүүдийг бусад лагериуд руу шилжүүлсэн дээ. Дайны жилүүдэд Терезинээр дамжсан 140 мянган хүнээс ердөө 20 мянга нь л амьд үлдсэн дээ.

-“Брундибар”-т дуулж байсан хүмүүсээс амьд үлдсэн үү?

-Тун цөөхөн дөө. Тэр кино зураг авсны дараа ихэнхийг нь Освенцим руу илгээсэн. Өнөөдөр бол бараг байхгүй. Бид “Брундибар” дуурь минь мартагдахгүй байгаасай л гэж бодох юм. Энэ чинь хэдийгээр сайхан дуурь ч гэлээ, тэр аймшигт цаг үеийг санагдуулдаг юм.
Орос цэргүүд биднийг чөлөөлсөн тавдугаар сарын тэр өглөөг насан туршдаа мартахгүй. Орос цэргүүд Терезинштадтад мотоциклтой  давхиж орж ирсэн юмдаг. Тэдний “Сайн байцгаана уу. Та нар одоо чөлөөлөгдлөө” гэсэн үг, нүүр царай нь өнөө ч сэтгэлд тодхон байна. Цэргүүдийн дараагаар орос эмч нар ирж биднийг эмчилж эхэлсэн. Лагерь тэр чигээрээ дизентрийн халдвар тархсан байсан юм чинь. Биднийг аварч, эрх чөлөө хайрлан, амь амьдрал хайрласан орос хүмүүсийг бид мартах учиргүй. Үүний ачаар л бид өнөөдөр амьд явж энэ бүхнийг дурсч байна шүү дээ.

Тодруулга.

Чехийн хөгжмийн зохиолч Ханс Красын хөгжмөөр Адольф Хоффмайстерийн дэглэсэн “Брундибар” дуурийг хамгийн анх 1938 онд Прагад тавьж байсан гэдэг. Өнөөдөр энэ дуурийг нацистын бөөнөөр хорих лагериудад хоригдож амь алдсан хүүхдүүдийн дурсгалд зориулан Европ, Умард Америк, Австралийн театруудад тавьссаар байна. ОХУ-д энэ дуурийг аугаа их ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан 2015 онд анх орос хэл дээр тоглосон  байна.

0 Сэтгэгдэл
гайХАМШИГТ ТҮҮХ БНА
харин тийм үүнийг анхаарч байгаа эрх мэдэлтэн монголд байна уу
ЕВРОПООР ЯВЖ ОЛОН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЖ БАЙЛАА ОРОС ХЭЛИЙГ БАС БУС ХЭЛТЭЙ ХОЛИОД ДУНДААС ХАЧИН ХЭЛ ГАРГАЖ АВЧИХСАН УНГАР РУМЫН ПОЛЬШ ГЭХ МЭТЧИЛЭН ЗАВСАРЫН ХҮН ЧАНАР МУУТАЙ ХӨГИЙН ЮМНУУД БАЙДАГ ЮМ ТЭДНИЙГ ЗАРИМ НЬ БАЛТИЙН ОРНУУД Ч ГЭДЭГ ЭНЭ НОВШИЙН ХУЛГАЙЧУУД ОРОСУУДЫГ НЭГ НҮДЭЭР ҮЗДЭГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ГИТЛЕРТ АЛУУЛААД БАЙЖ БАЙХДАА ТААРСАН НОВШНУУД.
Getel muu Polyak uud oorsdoo eh ornoo chuluulchihsun yum shig Orosuudaa hundlehgui hudlaa tomrood bdag. Unendee 60 000 Oros tsereg ami nasaa aldaj baij tednii gazar nutgiig fashistuudaas chuluulsun. Hunii achiig ***** martaj bai POLYAKUUDAA.
Путин яагааад сибирийг хятадад өгөөд байгаа юм бэ. асар их мөнгөөр худалдаад монгол улсын эргэн тйоронд хятад орчихож байгаа юм биш үү. худлаа хөөрөөд байдаг. яг үнэндээ гадаад бодлого чинь юу болж байнаа. гурван улсын хэлэлцээр дээр яагаад хятадаар дамжуул энэ тэр гэв ээ
харин тийм үүнийг анхаарч байгаа эрх мэдэлтэн монголд байна уу
ХҮНИЙ АЧИЙГ МЭДДЭГ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН ИЙМ БАЙДАГ ЮМ.
Хамгийн их уншсан