Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трамп АНУ-ын ерөнхийлөгч болбол баячуудын татварыг нэмнэ


Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр цор ганцаараа үлдээд байгаа тэрбумтан Дональд Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдвол жирийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд татварын бодлогыг өөрчилнө гэж NBC  телевизэд ярихдаа мэдэгдсэн байна.
“Баячуудын хувьд арай илүү татвар төлөх ёстой гэж би үзэж байна” гэж Трамп хэлжээ. Ингэснээр тэрээр дундаж давхаргын татварын дарамтыг тодорхой хэмжээгээр бууруулж болно гэж үзэж байгаа юм байна. Хэдийгээр үүнийг нь Конгресс дэмжихгүй байж болох ч хууль тогтоогчидтой хэлэлцээр хийн зөвшөөрүүлж болно гэж тэр үзэж байгаа гэнэ. Тэр бас АНУ-д өнөөдөр мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байна. Өнөөдөр АНУ-д нэг цагийн хөдөлмөрийн хөлс 7,25 ам.доллар байгаа юм. “Ийм мөнгөөр яаж амьдарч болж байгааг би мэдэхгүй юм” гэжээ.
Forbes сэтгүүлийн мэдээллээр бол тэмбуртан Трампын хөрөнгө дөрвөн тэрбум гэдэг ч тэрээр өөрийн хөрөнгийг 10 тэрбумаас давсан гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Д.Трамп гэдэг энэ ннөхөр АНУ-ын ерөнхийлөгч болбол америкийг эрс өөрчилж, шинэчилнэ.Гэхдээ одоогийн удирдлагын өарьж байгаа бодлогоос өөр үзэл хандлагаар хийх учраас Обома тэргүүтнүүд түүнийг сонгогдох вий гэдгээс үхтлээ айж байгаа юм.
Хамгийн их уншсан