Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
43 жил гараа ч буулгаагүй, хумсаа ч аваагүй
Энэтхэгийн гэгээнтэн Амар Бхарати 43 жилийн өмнө тэртээ 1973 онд баруун гараа өргөж, Шива бурханд итгэж байгаагаа илэрхийлснээс хойш огт буулгалгүй өнөө хүрчээ.
Энэ олон жилийн туршид гар нь хатангаршин зөвхөн арьсаар бүрсэн яс болон хувирсан бол хумс нь ургасаар мушгиралдан эрэг шураг шиг болжээ.
Ингэж бурхны дүрд хувилахаасаа өмнө Амар Бхарати энэтхэгийн ерийн л нэг дундаж амьдралтай, ажилтай, гэр бүлтэй нэгэн байсан гэнэ. Гэнэт нэг өглөө л энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй юм байна гэж бодоод бүхнийг хаяж өөрийгөө Шива бурхны төлөө амь амьдралаа зориулахаар шийдсэн байна.
Ингээд гурван жилийн дараа 1973 онд ер нь хамаг зүйл гадаад ертөнцтэй харилцаж барьж тавьж байгаагаас болж байна гэж үзээд тэр буүхнээс тусгаарлах гэж баруун гараа өргөхөөр шийджээ.
Зарим эх сурвалж болохоор дайнаас болоод Амар Бхарати өвчтэй болсон, ингээд энхтайвны төлөө гараа өргөж тэмцэж байгаа нь энэ гэж тайлбарладаг.
Амар Бхаратиг шүтлэгтнүүд Харидвар дахь Маха-кумбха-мела мөргөл ёслолын үеэр ихэд хүндэтгэж тэр өөрөө ч сайн сайхны төлөө гараа өргөхийг уриалдаг байна. Тэдний зарим нь 7, 13, нэг нь бүр 25 жил Амарын дуураиллаар гараа өргөсөн гэнэ.
Гар чинь өвддөг үү гэсэн асуултад тэрээр өвдөг байсан одоо бүр дасчихсан гэж хариулжээ. Энэтхэгт бурханд өөрийнхөө бие, эрхтнийг зориулахыг “урдхаман тапасья” гэдэг байна.
Албан ёснй ямар нэгэн нотолгоо байхгүй ч Амар Бхарати гэдэг энэ хүн бурханд итгэсэн итгэл шүтлэгээ илэрхийлэн баруун гараа 43 жилийн турш өргөж явна.

0 Сэтгэгдэл