Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитлер шиг ёсолдог нохойн эзнийг Шотландад баривчиллаа


Шотландын цагдаа нар “Зиг хайль” гэсэн командаар урд хөлөө өргөн яг л нацистууд шиг ёсолдог нохойнхоо дүрс бичлэгийг интернет сүлжээнд оруулсан эрийг баривчилсан байна.

Коутбриж хотын иргэн 28 настай энэ эрийг өдөөн хатгасан материал интернетэд нийтлэх замаар үзэн ядах үзлийг дэврээсэн, электрон мэдээллийн хэрэгслийг буруу ашигласан хэмээн буруутгаж байгаа юм гэж цагдаагийн газрын мэдээлэд дурджээ.

“Энэ дүрс бичлэг олон хүнд, манай нийгэмд эмзэглэл төрүүлж байна” гэж хууль сахиулагчид мэдэгдээд “Шотландад үзэн ядах үзэл төлөвшүүлэх гэмт хэрэгт орон зай байхгүй, ийм үйлдэлтэй хууль сахиулагчид тэмцэх ёстой” гэж мэдээлэд дурдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан