Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга “оффшортой”, С.Баярцогт “Хятад нэртэй”


Б.БИЛГҮҮН


С.Баярцогтын хятад нэрийг Mr.Leo Shu гэдэг гэнэ. Харин Х.Баттулга хаанаас ч юм оффшор данстай болчихож. Жинхэнэ оффшор данстай нь илэрсэн, эсвэл Монголын статусаар Хятадын иргэн оффшорт данс нээсэн бодит фактуудаас ч илүү дээрх мэдээллүүд хандалт өндөртэй байна. Ердөө ганцхан газарт тавигдсан худал мэдээллийг 800 гаруй хүн хуваалцаж, 300 гаруй хүн ямар нэг байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байгаа юм. Ихэнхдээ талцаж хэрэлдсэн, биесээ үзэн ядаж, үгийн муухайгаар дайрах олон зуун сэтгэгдлээс иш татвал, ...“Ёстой луйварчин байна даа”, “Төмөр замаас хулгайлсан мөнгө оффшорт бий”, “Хятадад иргэнээ ав гээд хүлээлгэж өгөх хэрэгтэй”, “Хятад руу хөөж гаргавал таарна”, “Гутамшиг”, “Яадаг гөл*г вэ”... гээд  цааш хэл халтирна. Харамсалтай гэхэд, дэндүү харамсалтай энэ байдалд хэн нэгнийг буруутган эрж хайхаас илүүтэй, монголчуудын уужуу тайван, учрыг нь олох гэж ухаанаа уудалдаг зан чанар хаачив, гэдгийг л асуумаар байна.

Хэдийгээр С.Баярцогт оффшорт данстай, Хятадын Монгол хэмээн бүртгүүлж, хусавч арилахааргүй толботой болсон нь үнэн ч түүнийг чиглэх үзэн ядалт хэрээс хэтэрч байгааг хэлэхгүй байж боломгүй. Энэ нь С.Баярцогтыг өмөөрсөн хэрэг бус харин хариуцлага тооцох эрх мэдэл иргэдэд бий гэдгийг сануулах гэсэн юм. Цахим хуудсуудаар хэрэлдэж “хойдохыг нь унших” эрх чөлөө биш, энэ нь хүн бүрт байдаг сонгох, сонгогдох эрх билээ. Харин оффшор бүст данстай, энэ нь албан тушаалаасаа буух үндэслэл гэж үзэж байгаа бол бид “огцор”, “зайлуул” гэж бичихын оронд оффшор бүст данстай нь илэрсэн улстөрчдөд хариуцлага тооцох механизм буюу хуулийн хариуцлага хүлээлгэх орчинг бий болгохыг шаардах нь илүү хурдан гэдгийг сануулах нь илүүц биз. Хуулийг дээдэлсэн аль ч улсад хариуцлага тооцох механизм нь ердөө л ийм байдаг. Өөрөөр бол, үзэн ядаж, харааж зүхсэн олон мянган сэтгэгдлээс илүүтэй, хар дээр цагаанаар бичсэн хуулийн ганцхан заалт илүү хүчтэй юм.

Харин минут, секундээр урсаж байгаа худал мэдээлэлд авталгүй, ямар нэг бүлэглэл, хэн нэгний “хоол” болж, сонгох эрхэндээ халдуулахгүйн тулд “учрыг нь олж, хужрыг нь тунгаах” боломж бидэнд бий. Хэрвээ, та цахим орчинд сэтгэгдэл бичиж, хэн нэгнийг “Mr.Leo Shu” хэмээн цоллосон байгааг харж байвал, танд ч гэсэн энэ боломж бий. Ердөө, “Mr.Leo Shu” гэдгээр нь жишээ авч үзье л дээ.
https://offshoreleaks.icij.org/ гэсэн хаягаар бид оффшор данстай иргэдийн жагсаалт буюу түүхэнд байгаагүй хамгийн их 2.6 террабайт алдагдсан мэдээлэлд нэвтэрч чадна. Ердөө, хэдхэн секундын дотор л. Харин энэ сайтад нэвтэрсэн бол хайлтын хэсэгт “Bayartsogt SANGAJAV” гэх нэрийг бичихэд түүний оффшор мэдээлэл ил болж байгаа юм.

Нийтэд ил энэ мэдээллээс үзвэл, тэрээр 2008 онд Виржинийн оффшор бүст байрлах “Legend plus capital limited” гэх компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. Харин бүртгүүлсэн газар нь “с/о Mr.Leo Shiu Credit Suisse, Switzerland Paradeplatz 8, CH-8070 Zurich Switzerland” гэх газар байгаа юм. Энд бичигдсэн “с/о Mr.Leo Shiu” гэдгээс үүдэн, түүнийг нь С.Баярцогтын нэр мэтээр ойлгуулах, гутаан доромжлох нь эхэлжээ. Уг нь хайгаад үзвэл, өөрөө өөрийнхөөрөө сэтгэж, хүлээн авах бололцоогоо бид хамгаалж чадвал, худал мэдээлэлд автаж, наанадаж бухимдахгүй байх боломж байгаа юм.

Мөн С.Баярцогтын хятад гэх нэрнээс гадна, оффшорын шуугианы ид үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Лу.Болд, О.Содбилэг, С.Эрдэнэ, Ч.Улаан нараас гадна, удахгүй УИХ-д нэр дэвших магадлалтай гэсэн иргэдийг ч хуурамчаар оффшор данстай мэт зохион байгуу­лалттайгаар гүтгэх ажиллагаа эхэлж.
Уг нь Эрүүгийн хуульд, “Гүтгэх”, “Доромжлох” гэсэн зүйл заалтууд бий. Үүнээс гадна, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглахыг Эрүүгийн хуулиар зохицуулж холбогдох торгууль, ялыг оноодог. Бусдын нэр хүндийг унагаахаар зохион байгуулсан энэ ажиллагааны улмаас олон нийтийн сүлжээгээр гүтгэгдэж байгаа, бусдын хараалын бай болж байгаа улстөрчид хэрвээ хуульд заасны дагуу зарга, чирэгдэл болвол хэд, хичнээн хүн буруутан болж, хуулийн өмнө бөхийхийг таашгүй.

Харин хуульд зааснаар бол, хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлэх юм.

Мөн Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл  маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заажээ. Хэрвээ, үүнээс нь болж үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

0 Сэтгэгдэл
ene nuhriig unasand bi bayrlaad uheh ni ee
зүгээр. манай ши лин гоу аймгаас дэмжээд л гаргаад ирнэ.
БАЯРЦОГТЫГ БУРУУТГАХ АРГАГҮЙ УЛСЫН МИНЬ ТЭРГҮҮН ИРГЭДИЙН ТАЛ НЬ УРЛ ЗҮГЭЭС ИРСЭН ГЭЭД ХЭЛЭЭД АВСАН ТЭР ДУНД БАЯРЦОГТ ЯВАА УЧИР ТЭРГҮҮН ИЙМ ХЭЛЖ БАЙХАД АРД ТҮМЭН БИД ЯАХ БЭ
Нөгөө Америк зугтдаг нөхрийн Liberty partners company явж байна лээ шүү
Хятдад аль хэдийнэ цаазалчихсан байгаа. Монголд яахыг хэн ч мэдэхгүй, ар гэртээ их санаа зовдог хүн дээ. Өст хүн өлийн даваан дээр гэж үр хүүхэд нь өсөж том болох байлгүй
МАНАН-г Одоо больё ИРГЭДИЙН татварын мөнгөөр туйлаад зогсохгүй Хулгайлж аваад оффшир дансанд нууж Монголд эргэлдэх ёстой валютыг гадаадад гарган Зх орноо элгээр нь хэвтүүлсэн.Зх орон баян байж иргэд нь баян гэдгийн ухаарахгүй тэнэгүүд Ганцаараа идээд улсын мөнгийг хулгайлаад нууцчихсан байхад болно гэж бодоод бгаа юм байх даа Батүүлийн хүү Чулуудай Сү.Батболд Баярцогт.......... Бас энэ МАН-ын Нийслэлд дэвшиж бгаа Сундуй гэгч 2012оноос өмнө НГазрын Албаны Дарга байхдаа газрыг бужигнуулсан Гол хүн Ард тумэнг мартчихсан гэж бодоод бгаа юм байхдаа СХДт нэр дэвшиж байх юм Түүнийг хэн сонгох вэээ дэээ. Бүгдээрээ Монголоо гэсэн чин сэтгэлтэй идэвхтэй гарч ирж байгаа 3дах хүчмнг сонгоё
Zuvtguh yamar ch arga alga,, Undesnii bayala OT -g maani gadniihantai niilj ariljsan hujaag umuuruh shaardlagagui,,!!!
Хамгийн их уншсан