Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс”-ын нефтийн наймааны орлого хоёр дахин буурчээ


АНУ-ын Сангийн яамны тооцоолсноор бол алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн нефтийн наймаанаас олдог орлого бараг хоёр дахин буурч дөнгөж 250 сая доллар болсон гэнэ.

 “Бидний тооцоогоор энэ оны эхийг хүртэл тэд нефтийн наймаанаас жилд 500 сая доллар олдог байсан юм. Одоо энэ нь эрс буурсан байна” гэж АНУ-ын Сангийн сайдын терроризм, санхүүгийн тагнуулын асуудал хариуцсан зөвлөх Дэниел Глейзер мэдэгджээ.

Алан хядагчдын орлого нефтийн үнийн уналт, тэдний нефтийн хууль бус наймааны гол объектуудад агаараас цохилт өгч байгаагаас болж буурч байгаа юм гэж тэр хэлсэн байна.

Глейзер бас “Лалын улс” бүлэглэлийнхэн орон нутгийн иргэдээс авч байгаа татвараас 360 хүртэл сая долларын орлого олдог гэжээ. Гэхдээ тэдний хяналтаа тогтоосон нутаг дэвсгэр багасахын  хэрээр энэ орлого нь бас буурч байгаа гэсэн байна.

0 Сэтгэгдэл
unen ug.dejij bnaaaa
Анх оросууд бөмбөгдөж эхэлтэл сэхээ авсан юм шиг гүйлдээд л эхэлсэн биз дэ
unen ug.dejij bnaaaa
Хамгийн их уншсан