Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2016-05-12

Тендер шалгаруулалтын нэр: Баянговь сумын сургуулийн их засвар /Баянхонгор/

Тендер шалгаруулалтын дугаар: БХ-2016/ХААА-А/16

Баянхонгор аймгийн Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянговь сумын сургуулийн барилгын их засвар /Баянхонгор/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жилийн борлуулалтын орлогын нийлбэр дүнгийн дундаж санал болож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил /2014, 2015/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 65 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,
2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил.

Тендерийн хамт санал болгож буй үнийн  дүнтэй тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны зургадугаар сарын 2-ны өдрийн, 11 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянхонгор аймгийн Нутгийн удирдлагын ордон,
Худалдан авах ажиллагааны алба 115 тоот,
утас: 70443224,

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан