Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн том онгоц Чехээс Австралид нисч очлоо


Дэлхийн хамгийн томд орох тээврийн онгоц Ан-225 “Мрия”  Чехээс Австрали руу нисч очлоо хэмээн РИА “Новости агентлаг мэдээллээ. Онгоц чехийн нийслэл Прагаас нисч туркмений нийслэл Туркенбаши, энэтхэгийн Хайдарабад, индонезийн Жакартад буугаад эцсийн буудал Пертдаа очсон байна. Онгоц чехийн Пльзенид үйлдвэрлэсэн 135 тонн жинтэй генератор ачиж очжээ. Дэлхий дээрх аварга энэ онгоцыг Пертийн нисэх буудалд 50 мянга орчим хүн угтаж авсан байна. Ан-225 “Мрия” онгоцыг Киевийн механикийн заводод 1984-1988 онд ганцхан хувь үйлдвэрлэсэн юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан