Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Улаанбаатарт 13 градус дулаан байна
Монголбанк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав
147 дугаар сургуулийн 60 гаруй сурагч нулимс асгаруулагч хийнд хорджээ
12 настай охиныг хулгайлж, хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ
Өнөөдөр цаг агаар тогтуун байна
АТҮТ: Автомашины Улаанбаатарын дугаар олгохгүй гэдэг худал мэдээлэл
Ангела Меркелийн албан өрөөний үүдэнд гахайн толгой тавьжээ
Германы канцлер Ангела Меркелийн Штральзунд дахь албан өргөөний үүдэнд хэн нэгэн гахайн толгой тавьж, өдөөн хатгасан бичвэр үлдээснийг цагдаагийн байгууллага шалган буруутныг эрж байна.
Хууль сахиулагчдын мэдээлснээр бол бямба гаригийн өглөөгүүр эргүүл хийж явсан цагдаа нар үүнийг илрүүлсэн гэнэ. Бичвэр дээр юу гэж байсныг цагдаагийнхан хэлээгүй ч канцлерт хаяглаж, түүнийг доромжилсон байсан гэжээ.
Хууль сахиулагчид одоо энэ хэргийг ХБНГУ-ын канцлерыг доромжилсон, амьд амьтныг хөнөөсөн хэмээн мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Цагаачдын асуудлаар Ангела Меркелийн баримталж байгаа бодлогын улмаас Германд Ойрхи дорнодын орнуудаас сая гаруй дүрвэгч ирснээр иргэд түүнд итгэл алдарч нэр хүнд нь эрс унаад байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар гэхэд л Ангела Меркелийн тэргүүлдэг “Христианы ардчилсан нам” орон нутгийн 16 мужаас гуравт нь амжилт үзүүлж чадалгүй ялагдсан юм.

0 Сэтгэгдэл