Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьтан хамгаалах газраас зугтаасан хоёр барыг барив


Нидерландын амьтан хамгаалах төвөөс зугтааж хот орчмын ойгоор зугаалж явсан Ража, Дели нэртэй хоёр барыг хэдэн цагийн дараа барьж буцаан авчирсан байна. Олдеберкуп хотын дэргэдэх ойд гарч дөрвөн цаг хэртэй зугаалсан  хоёр барыг хайх ажилд цагдаа, малын эмч, амьтан хамгаалах төвийн ажилтнууд оролцжээ.

 Тус бүр 150 орчим кг жинтэй энэ зэрлэг араатны чөлөөтэй явах үед амьтан хамгаалагчид хүн амд аюулгүй гэж байсан ч орон нутгийн эрх баригчид иргэдийг гэр орноосоо гарахгүй байхыг анхааруулж байсан  гэнэ.

Эрэл амжилттай болж дөрвөн цагийн дараа гэхэд зугтаасан хоёр араатныг барьж амьтан хамгаалах төвд буцаан авчирсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан