Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Хайлаастын замд зам тээврийн ноцтой осол гарчээ
Олимпын бамбар асаж, Парис хүрэх аялалдаа гарлаа
ЗГ: Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцны талаар хэлэлцэнэ
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ
НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно
Б.Мөнгөнтуул Ташкентэд очиж Азийн аваргын төлөө өрсөлдөнө
2016 оны Ази тивийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-ны өдрөөс Узбекстаны нийслэл Ташкент хотноо болно гэж узбекийн Шатрын холбоо мэдээлсэн байна.
Энэ тэмцээнд олон улсын хэмжээнд 2700-гаас дээш рейтингтэй шатарчид, эдний дотор олон улсын 32, Азийн найман эмэгтэй гроссмейстер оролцох гэж байгаагаараа чансаа өндөртэй тэмцээн болно гэж зохион байгуулагчид үзэж байна.
Энд 2013 оны дэлхийн аварга вьетнамын Ле Куанг Льем (2718), 2004 оны дэлхийн аварга, олон улсын гроссмейстер Рустам Касымджанов (2703), хятадын 13 насандаа гроссмейстер болж байсан өдгөө 17 настай Вэй И (2694) нар байна.
Харин эмэгтэйчүүдийн дунд Олон улсын шатрын холбооны Гран-при шагналт олон улсын мастер Хадемалшарие Сарасадат (2459), олон улсын гроссмейстер Го Ци (2447), Монголын Батхуягийн Мөнгөнтуул (2442), дэлхийн аварга, энэтхэгийн Падмини Роут (2433) нар байгаа юм.
Тэмцээнд азийн 20 орны шатарчид оролцоно.

0 Сэтгэгдэл