Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Өдөр нь зүгээр, шөнө ухаанаа алддаг хоёр хүүхэд Пакистанд байна
Пакистаны нэг нь 13, нөгөө нь 9 настай хоёр хүүг хүмүүс “нарны хүүхэд” хэмээн нэрийдэж бүр дасчээ. Шоаиб Ахмед, Абдул Рашид нэртэй энэ хоёр жаал өдрийн цагт бол ерийн л байдаг атлаа нар шингэмэгц л хоёулаа хэвийн байдлаа алдаж, ярьж, хөдөлж ч чадахгүй болдог гэнэ. Тэр бүү хэл нүдээ ч нээж чаддагүй болдог байна.
Тэгээд л дахиад өглөө болоход зүв зүгээр болж босоод ярьж хөөрч, инээж эхэлдэг ерийн үед бол хөгжилтэй, эрч хүчтэй жаалууд гэнэ.
Эмч нар энэ сонин “өвчний” учрыг тайлж, оношилж чадахгүй нийслэл Исламабад руу шинжилгээнд явуулсан ч тусыг эс олоод цусыг нь гадаадад шинжлүүлэхээр илгээжээ. Улмаар мэргэжилтнүүд тэдний шээс, тэр тосгоны агаарыг хүртэл шинжилж байгаа гэнэ.
Жаалуудын эцэг эх хоёр нь үеэл ах дүү, тэдний зургаан хүүхдийнх нь хоёр нь бүр багадаа нас барсан, нөгөө хоёр нь болохоор эрүүл юм байна.
Хүүхдүүдийн аав Мохаммад Хашим жаалуудынхаа тухайд “Эд маань нарнаас энерги авдаг байх гэж би боддог” гэж ярьжээ. Гэхдээ хүүхдэд нар чухал нөлөөтэ:й ч гэсэн тэд өдөртөө харанхуй тасалгаанд ч, гадаа бороо орж бүрхэг байхад ч зүгээр байдаг болохоор эмч нар үүнийг бас зөвшөөрөхгүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл