Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын Засгийн газар Ливид зэвсэг нийлүүлнэ

Ливи улсын Засгийн газар 2016 оны эхээр олон улсаас зэр зэвсгийн тусламж хүссэн билээ. Тус улсад үүсээд буй асуудлыг АНУ тэргүүтэй барууны улс орнууд хэлэлцээд энэ сард багтаан зэр зэвсгийн тусламж илгээх болсон тухай мэдэгдлээ. Ливийн Засгийн газарт хүргэх тэдгээр зэвсэг нь албан ёсны зөвшөөрөлтэй, олон улсын эрх бүхий байгууллагын журмын дагуу тодорхойлсон тоо, хэмжээнд багтах ёстой юм. Харин зэвсгийг өгөхдөө, зээл хэлбэрээр нийлүүлэхээр болжээ.

Ливийн Засгийн газар улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэхийн тулд олон улсаас тусламж хүсч байгаагаа мэдэгдсэн, боловч террорист үйл ажиллагаа, ямар нэг халдлагаас иргэдээ хамгаалах хүсэлтэй байгаагаа давхар илэрхийлсэн юм. Тус улсад террористууд тэр тусмаа лалын дайчид халдах аюул заналхийлж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан гэдгийг онцлоод яаралтай хилийн бүс, дотоод аюулгүй байдалдаа анхаарах ёстой талаар Ливийн Засгийн газар мэдэгдсэн юм.

Мөн тус улсад шинээр гарч ирсэн эрх баригчид дотоод аюулгүй байдалд санаа зовж байгаа ч улс төрийн тогтвортой нөхцөл байдлыг бэхжүүлэхийн тулд олон улсаас их хэмжээний зээл авах шаардлагатай талаар парламентын хурлаараа хэлэлцсэн байна.

Ливийн төр засаг эхлээд АНУ бус НҮБ-д зэвсэг нийлүүлэх албан бичиг хүргүүлсэн талаар ч тайлбарласан юм. Улмаар НҮБ улс орнуудад Ливийн армийн хэрэгцээнд зэр зэвсэг нийлүүлэх тусламжийн талаар санал тавьсан гэж мэдэгдсэн юм. Ливийн Засгийн газар газрын тосны худалдаа наймааг эрчимтэй явуулахаасаа өмнө хилийн бүсэд лалын дайчдаас өөрсдийгөө хамгаалах хүчтэй цэргийн бааз, баталгаатай зэр зэвсэгтэй болохыг эрмэлзэж ийнхүү хүсэлтээ биелүүлэх боломжтой болжээ.

Харин болж буй үйл явдлын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэмжээ хязгаарыг харгалзан үзэж батлав” гэх тайлбарыг Цагаан ордноос хийжээ. Ливийн нөхцөл байдалд Итали, АНУ, Австри гэсэн гурван улс зэр зэвсэг хамтран нийлүүлэх шийдвэрт хүрсэн талаар Жон Керри мөн тайлбарласан байна. Шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт гаргасан бөгөөд зэвсгийг энэ сардаа багтаан Ливийн Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр боллоо.

Тэрээр “Бид бүхэн энд терроризмын эсрэг зогсож байгаа төр засгийн нэрийн өмнөөс, террористуудтай тэмцэж байгаа Засгийн газрын нэрийн өмнөөс зогсож байна. Энэхүү бат бөх байдал нь Засгийн газрын тууштай тэмцэх чадварт тулгуурлан, олон улсын НҮБ-ын эрхийн дагуу дээрх шийдвэрт хүрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Эрхийн дагуу Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн болно” хэмээн зэвсэг нийлүүлж байгаа үйл явдлыг товч тодорхой өгүүлжээ.

АНУ-ын эрх баригчид Ливийн газар нутгаас лалын дайчдыг хөөн зайлуулах, устгахад хамтран ажиллаж байгаа тухай ярьсан бөгөөд энэхүү зэр зэвсгийн тусламж нь дээрх үйл ажиллагааны нэг хэсэг гэлээ. Мөн АНУ-ын жижиг цэргийн хүчин ч гэсэн Ливид ажиллаж байгаа тухай цухас дурдав. Лалын дайчид сүүлийн саруудад Сири, Иракт ялагдал хүлээхийн зэрэгцээ Ливийг онилж байгаа гэдгийг АНУ мэдэгдсэн юм. Африк тивд үйл ажиллагаа явуулдаг гэх лалын дайчдын хэсэг бүлэглэл Ливийн зүг бага багаар цагаачидтай нүүдэллэсэн гэж өмнө нь мэдэгдэж байсан бол өнөөдөр Ливи улсад 6000 лалын дайчид байгаа гэсэн тоон судалгаа байгаа юм.

Ийнхүү АНУ-аас тусламж авах нь тодорхой болсон Ливийн Засгийн газар дотоодын цэрэг армийг сайжруулах талаар онцгой анхаарч ажиллаж эхэлсэн тухай мөн онцоллоо. Тэд дотоодын хүчин, цэрэг татлага зарлаж цэргийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангасан байна. Ямартай ч, Ливийн эрх баригчид АНУ-тай хамтран ажилладаг шинэ улс төрийн хүчин гэдэг нь дэлхий нийтэд ил боллоо. Өмнөх удирдагчийг нь хөнөөсөн, шинэ төр, ардчилсан нийгмийг хөгжүүлэх улс төрийн нөхцөл байдал үүсч, замдаа орсон нь илт. Тиймээс Ливийг “АНУ-ын” гэх тодотгол дагах болсон тухай Ойрхи Дорнодын хэвлэлүүд бичиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан