"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
НӨАТ-ын буцаалтаар иргэд 5,8 тэрбум төгрөг авах нь
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Энэ хуулийн төслийг УИХ баталбал НӨАТ-ын буцаан олголтоо иргэд улирал тутам буцаан авах боломж бүрдэнэ. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор зохицуулсныг Засгийн газар төсвийн боломжтой уялдуулан улирал тутам олгуулах юм байна.
2016 оны нэгдүгээр улирлын байдлаар Татварын албаны цахим төлбөрийн системд 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлжээ. Үйлчилгээний газруудад 38 сая 310 мянга гаруй баримт хэвлэгдсэн бол 15 сая 771 мянга гаруй баримт нь баталгаажсан аж. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийснээс НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор 5.8 тэрбум төгрөг авах тооцоо гарчээ.

0 Сэтгэгдэл