Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жилийн наадмын нээлтийг Төрийн соёрхол Н.Наранбаатар найруулна


Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулан тавихаар болжээ. Харин Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулсан байна.

Наадмын нээлт, хаалтын тоглолт, Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэж Үндэсний их баяр наадмын комисс шийдвэрлэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээр ахлуулан байгуулсан. Ингээд шалгаруулалтын удирдамжийг соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн 20 орчим байгууллагад албан тоотоор хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаар дээрх хоёр уран бүтээлч сонгогджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан