Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Ганхуяг: 60 тэрбумын замыг гурван өөр санхүүжилтээр уйгагүй хөөцөлдөж байж тавьж чадлаа


ХАН-УУЛЫН ЗАСАГ ДАРГА Ж.ГАНХУЯГ : 60 ТЭРБУМЫН ЗАМЫГ ГУРВАН ӨӨР САНХҮҮЖИЛТЭЭР УЙГАГҮЙ ХӨӨЦӨЛДӨЖ БАЙЖ ТАВЬЖ ЧАДЛАА


Жамбалсүрэнгийн Ганхуяг. Аливааг эхлүүлсэн л бол заавал дуусгах ёстой гэсэн зарчим баримталдаг залуухан төрийн менежертэй товч  ярилцсанаа хүргэж байна.

Таныг засаг дарга байх хугацаанд Хан-Уул дүүргийн төсөв 13-14 дахин нэмэгдсэн гэх юм. Яаж төсвөө ингэж өсгөж чадав аа?

Миний өөрийн мэргэжил банкир, эдийн засагч. Энэ маань надад маш их хэрэг болсон.Анх засаг дарга болчихоод дүүргийнхээ санхүүг үзтэл ерөөсөө л 1,5 тэрбум байсан. Дийлэнхи нь урсгал зардалд явчихдаг. Ийм бага мөнгөөр ажлаа яаж урагшлуулах вэ гэж бодсон. Орлогыг нэмэгдүүлэх, хэрэггүй зардлуудаа танах чиглэлүүдээр нилээн ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр 20 орчим тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлдэг болсон. Үүгээр манай дүүрэг төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлаа хийгээд, хотод татвараа төлөөд явж байна.

Танай дүүрэгт хийгдэж буй энэ их бүтээн байгуулалтын ажлууд дан төсвийн хөрөнгөөр хийгдэж байна уу?

Мэдээж төсвийн хөрөнгө оруулалт дийлэнх байлгүй яахав. Бидний тавьсан зам, гэрэлтүүлэг, сургууль, цэцэрлэг гээд төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажил чамгүй их. Үүний хажуугаар манай хувийн хэвшлийн байгууллагууд дүүрэгт маш их хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүхний үр дүнд манай дүүргийн хөгжил гайгүй сайн байгаа гэж бодож байна. Сүүлийн 3 жил Хан-Уул дүүрэг хамгийн их хөрөнгө оруулалт татсан дүүрэг болсон.

Хан-Уул дүүргийн богино хугацаанд хийсэн хамгийн том ажил бол зам гэж хардаг?

Манай дүүргийн Чингисийн өргөн чөлөө, Яармаг хүртэлх Наадамчдын замын ажил анх улсын төсвийн 2-хон тэрбум төгрөг тавигдаж эхэлж байсан ажил. Нийтдээ Шувуу хүртэл 60 орчим тэрбум төгрөгийн ажил байсан. Бидний хувьд зорилгоо биелүүлэх нь нэн түрүүнд учраас төрөл бүрийн санхүүжилтийн эх үүсвэрийг ашигласан. Төсөв нь төслийг хэрэгжүүлэх явцад 2, 3 өөрчлөгдсөн. Зарим хэсгийг нь хотоос, зарим хэсгийг нь хөгжлийн банк, улсын төсвөөс гээд явсаар байгаад дуусгасан. 2010 онд эхлээд 2015 онд хүлээж авсан гэхээр 5 жилийн ажил болсон байна. Одоо ингээд харахад сайхан байна. Шувуу руу 30 км газрыг 20-30 минут л явдаг болсон доо.
Шувуу руу 30 км газрыг 20-30 минут л явдаг болсон доо.

Хан-Уул дүүргийн иргэд нэг цэгийн үйлчилгээний ухаалаг дэлгэцнээс өөрийн хүссэн бүрдүүлэх баримтын жагсаалтыг хэвлэж авч байгаа харагдсан. Тэмдэглэж авна гэхгүй их амар санагдсан?

Бид төрийн хүнд суртал, олон шатлалтай төрийн үйлчилгээний эсрэг төрөл бүрийн ажлуудыг хийж байна. Төрийн хүнд сурталыг бууруулах бодлогын хүрээнд хийгдэж буй нэг ажил нь НЭГ ЦОНХНЫ үйлчилгээ юм. Бүх хорооддоо ухаалаг самбар байршуулсан. Одоо ухаалаг самбараас төрийн үйлчилгээг авахад шаардагдах бичиг баримтыг имайл хаягаараа болон хэвлэж авах боломж бүрдсэн. Ялангуяа настай, ахмадуудад бичиж тэмдэглэх нь төвөгтэй байдаг учраас хэвлээд авчихдаг болсон.

Танай дүүргийн хувьд газар олголтын маргаан хэр байдаг вэ? Богд Уулын орчим амьдарч байсан хүмүүсийг нүүлгээд оронд нь орон сууцны тансаг хороолол барьсан. Энэ нь маргаан дагуулж байсан?

Газар бол байнгын маргаантай байж ирсэн сэдэв. 2008 онд намайг Засаг дарга болоод ирэх үед газрын маргаан маш их байсан. Одоо бол нилээн цэгцэнд нь оруулсан. Газрын мэдээллийн санг нь шинэчлээд, бүртгэлжүүлээд татвараа авдаггүй байсаныг авдаг болгоод бүгдийг нь цэгцэнд нь оруулчихсан.

Богд Уулын газрын хувьд тэр хэсэг тусгай хамгаалалттай учраас Байгаль орчны яам мэддэг.

Богд Уулын газрын хувьд тэр хэсэг тусгай хамгаалалттай учраас Байгаль орчны яам мэддэг. Энэ хэсэгт зөвхөн Зайсан хэсэгт биш Өлзийт хүртэл орно. Дүүргээс Богд Уулын орчмын газрыг олгох эрх байхгүй. Зөвхөн Байгаль орчны сайдын шийдвэрээр газар ашиглуулах эрх олгодог. Байгаль орчны төсөл хэрэгжүүлэх, аялал жуучлалын чиглэлээр ашиглуулах эрхтэй байдаг. Хуулиараа дүүргийн Засаг дарга инженерийн дэд бүтэцгүй газарт буюу Өлзийт, Био, Шувуунд газар олгох эрхтэй байдаг. Гэлээ гээд би шууд газар өгчихдөг тийм эрх мэдэл байхгүй. Газар өмчлүүлэх, ашиглах, эзэмших тухай нэгдсэн төлөвлөгөө гардаг түүнийхээ хүрээнд л газар олголтыг хуулийнхаа дагуу л хийгээд явдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан