Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аадар” хамтлаг “Guns N’ Roses”-ийг үзэгчдэд хүргэнэ


Та бидний багаасаа сонсч, шүтэж өссөн алдарт “Guns N’ Roses” хамтлаг маань 23 жилийн дараа дахин нэгдэн хамтдаа тайзан дээр гарч дэлхий даяар сая сая шүтэн бишрэгчдээ баярлуулж байгаа билээ. Энэхүү гайхалтай үйл явдлыг тэмдэглэж “Аадар” хамтлагийнхан алдарт “Guns N’ Roses” хамтлагийн ковер тоглолтыг зохион байгуулах гэж байна. Уг тоглолтод “Appetite for Destruction”, “G N’ R Lies”, “Use Your Illusion I”, “Use Your Illusion II”, “The Spaghetti Incident” цомгийн шилдэг 20 дуу дуулагдах аж. Монголд анх удаа “Металлика” хамтлагийн ковер тоглолтоор үзэгчдэдээ өмнө нь бэлэг барьж байсан “Аадар” хамтлагийнхан энэ удаа “Fire” Батхүү, “Ocean Grey” Нацагаа, “Quad Kings” Даваа, Төгөлдөр хуурч Оюу нартай хамтран алдарт хамтлагийн дуунуудыг дуулахаар болжээ. Энэ сарын 28-нд Вегас клубт болох уг тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Байгуулагдсан цагаасаа эхэлж цөөнгүй чанартай уран бүтээл хийж үзэгчдэд хүргэсэн “Аадар” хамтлагийнхан хамгийн сүүлд дуучин Хулантай хамтран саяхан нээлтээ хийгээд буй “Муу Нүүрт” киноны дуу болох “Чи”-г дуулсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан