Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арабаас Монголд суух анхны элчин сайд “ирэв”

Б.БИЛГҮҮН

УИХ-ын дарга З.Энхболд Арабын Нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижиг хүлээн авч уулзлаа. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдон ирж байгаа юм байна.
УИХ-ын дарга Монгол Улсад Элчин сайдын яам нээх Эмират Улсын Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан болохыг дурдаад, энэхүү шийдвэр нь тус улсаас хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Харин Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижи “Парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа парламентын бүлгүүдийн харилцаа томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, худалдааны салбарын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд Эмират улс чухал ач холбогдол өгч байгааг дурдахад таатай байна. Элчин сайдын яамны үйл ажиллагаа ойрын хугацаанд жигдэрч, виз олгох болно. Ингэснээр хоёр орны харилцаа идэвхжинэ хэмээн найдаж байна. Бид хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох талаар судалж байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан