Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Египетийн онгоц Газар дундын тэнгист унажээ

Нисэхийн хяналтын радарт үзэгдэхээ больсон Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн онгоц Газар дундын тэнгист унасан гэж Агаарын тээврийн яамны эх сурвалж таамаглаж байгаагаа хэлжээ. Онгоц унахынхаа өмнө хэдэн хэсэг болсон байсан гэж тэд үзэж байгаа юм байна.

Эрэл, хайгуул, аврах багийнхан онгоц унасан байж болдох газарт хэдийнээ ирээд ажилдаа ороод байгаа гэнэ.

Парисаас  египетийн нийслэл Каир орохоор нисч явсан 56 зорчигч, багийн 10 гишүүнтэй Airbus А320 онгоц 19-ний өглөөгүүр хяналтын радараас алга болж сураг тасарсан. Гэсэн ч удалгүй онгоц Газар дундын тэнгист унасан гэсэн мэдээлэл түгсэн. Онгоц Египетийн хилээс 80 км-т 11,2 мянган метрийн өндөрт нисч явжээ.

Онгоцыг агаарт 6000 гаруй цаг ниссэн туршлагатай нисгэгч жолоодож явсан гэж Египетийн компани мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан