Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Египетийн онгоц грекийн Карпатос арлын дэргэд тэнгист унажээ


Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоц грекийн Карпатос арлаас холгүй тэнгисийн усанд унасан байна гэж Франс Пресс агентлаг Грекийн иргэний агаарын тээврийн агентлагийн эх сурвалжаас авч мэдээллээ.
“EgyptAir компанийн онгоц грекийн Карпатос арлын ойролцоо, Египетийн агаарын хил дотор сүйрсэн” гэж агентлагийн мэдээлэлд дурджээ.
Энэ байгууллагын эх сурвалж 00,29 цагийн үед Египетийн агаарын хилд ороод онгоц радараас алга болсон. Онгоц Карпатос арлаас 240 км-ийн зайд сүйрсэн” гэсэн байна.

Парисаас Кайрыг чиглэж явсан MS804 рейсийн энэ онгоцонд 56 зорчигч, багийн гишүүн, аюулгүй албаны нийт 10 хүн явсан юм.
Онгоцонд египетийн 30, францын 15, англи, белги, кувейт, судан, чад, алжир, канадын тус бүр нэг, иракын хоёр иргэн явсан гэж мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан