Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад цэцэрлэгт хүрээлэнд ер бусын баримлууд байрлуулжээ


Хятадын Сианийн цэцэрлэг хүрээлэнд нүцгэн хүмүүсийн нэлээд хэд нь бэлгийн ажил хийж байгаа баримал байрлууллаа гэж NetEase сайт мэдээлжээ.

Урлагийн ийм бүтээл байрлуулсанд үүгээр зорчигчдын олонхи талархалтай байгаа ч нөгөө зарим нь олон нийтийн газарт, ялангуяа хүүхэд багачууд амарч зугаалдаг газар ийм зүйл тавьж хэмээн дургүйцсэн байна.

Интернетийн нэг хэрэглэгч “Үүнийг урлаг гэх юм уу, шившиг” гэсэн бол өөр нэг нь “Порнограф ч гэсэн энэ чинь урлагийн үнэт бүтээл” гэсэн байна.

Бас нэг уншигч “Дэлхийн улс орнуудад ийм баримал байж л байдаг шүү дээ. Манай хятадад болохоор яагаад ёс зүйгүй гээд байгаа юм” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан