Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Тайванбат: Алийн болгон ам барьж ард түмнийг хуурах вэ дээ


А.АКЭРКЭ


“Титэм” хамтлагийн дуучин, ая зохиогч Л.Тайванбат 1990-ээд онд дуулсан дуу бүрээрээ залуусыг уярааж чаддаг байсан болохоор урлагийнхан уянгын дууны ханхүү гэж нэрийддэг байсан гэдэг. “Камертон” хамтлагийн анхны менежер байсан тэрээр өнгөрсөн жил нэгэн үеийн Монголын хөвгүүдийн таван хамтлагийн залуусыг нэгтгэж “Мартагдашгүй” тоглолт зохион байгуулсныг хүмүүс санаж байгаа биз ээ. Тэгвэл тэрээр энэ удаад өөрөө амьд тоглолт хийхээр зэхэж, бэлтгэл ажлаа базааж буй юм байна. Энэ сарын 27-нд “Corporate”-д ганцхан удаа болох тоглолтынх нь талаар “Үгийн солио” булангаараа холбогдож тодрууллаа.

-Уг нь, та энэ тоглолтоо “Мартагдашгүй” тоглолтын өмнө хийхээр төлөвлөж байсан байх аа?
-Яг тийм. Хэдийгээр төлөвлөж байсан ч эхлээд “Мартагдашгүй” тог­лол­­тыг зохион байгуулчихсан хэрэг.

-Тоглолтод цөөн хамтлаг дуучин оролцох юм билээ. Тантай хамтарч уран бүтээл хийсэн олон хамтлаг бий. Тэднийг оролцуулж болоогүй хэрэг үү?
-“Мартагдашгүй” тоглолтод багтсан хамтлаг, дуучдаас оролцох уу гэж хүмүүс их асууж байна. Тэднийг оролцуулахаар чинь “Мартагдашгүй” тоглолт болчихно шүү дээ. “Титэм” хамтлаг өөрийн гэсэн уур амьсгалтай, уран бүтээлтэй. Тиймээс тэднийг оролцуулаагүй. Гэхдээ тэдний төлөөлөл болж “Камертон” хамтлагийнхан тоглолтод оролцоно. 

-“Никитон” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Ангирмаа нар өөрсдөө тоглолтод оролцох хүсэлт тавьсан уу?
-Үгүй. Ах нь, өөрөө тэднийг урьж оролцуулж байгаа юм. Уг нь, хамтарч уран бүтээл хийж байсан олон хамтлаг, дуучид оролцоё гэсэн л дээ. Хэт сунжирчих байх гэж бодоод болиулсан.

-Та “Мартагдашгүй”-г зо­хион байгуулахдаа нэг л өдөр тоглуулсан. Өөрийнхөө тоглолтыг ч гэсэн ганцхан удаа хийхээр болсон нь их сонин санагдлаа. Цор ганц зүйлд дуртай хүн юмаа даа?
-Тоглолт маань “Corporate”-д ганцхан үдэш болно. Шинээр байгуулагдсан, дэлхийн стандартыг хангасан тоног төхөөрөмжтэй учир энэ газрыг сонгож, сайхан тоглолт үзүүлье гэж хичээж ажиллаж байна. Улаанбаатар паласт хийж болох л байсан. Хамгийн гол нь энэ сайхан газрыг бас хүмүүст үзүүлэхийг хүссэн. Концертын заал ийм тоног төхөөрөмжтэй байх ёстой юм байна гэж хүмүүс мэдэж авч чадна. Тэгээд ч ганц зүйлд хүмүүс дуртай байдаг. Үзсэн хүмүүс нь ямар гоё юм бэ гээд их сайхан таашаал аваад гарсан байхад үзээгүй нь харуусна шүү дээ.
 
-Бүх дуугаа амьдаар дуулна гэсэн байх аа?
-Алийн болгон ам барьж ард түмнийг хуурах вэ дээ. Энэ дуучид. Тийм учраас үзэгчдэдээ амьд дуу хоолой, хөгжмийн дуугаралтыг хүргэхийг хүсч байна. Аливаа зүйл оригоороо байвал гоё байдаг шүү дээ. Амьд тоглолт хүмүүст ч сонирхолтой байна байх. “Титэм” хамтлагийн 15 дуу дуулагдана. Харин үлдсэн нь миний өөрийн зохиосон дуунууд байх юм. Хамтлаг, дуучдын дуулсан дуунуудыг өөрөө дуулна гэсэн үг.

-Хэдхэн хоногийн дараа тоглолт болно. Хэр их догдолж байна вэ?
-Хоног өдөр өнгөрөх тусам унтах нойрны маань цаг багасч, сэтгэл зүрх минь догдлоод байна шүү.  

0 Сэтгэгдэл
Ene zurag deerhi taivanbat mon yum uu
Архийг хэтрvvлэнэ хэрэглээд энэ дэ.олон ч жил уулаа да
энэ одоо тайванбат мөн үү, сайхан залуу байсан чинь нүднээс гарчээ, юуных вэ
Хамгийн их уншсан