Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

EgyptAir компани MS804 рейсийн онгоцны сэгийг олсон гэдгээ няцаалаа

Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн дэд ерөнхийлөгч Ахмед Адель үүний өмнө өөрийн нь зорчигч тээврийн онгоц Гзаар дундын тэнгист унсан, онгоцны сэгийг олсон гэж мэдэгдсэнээ няцаалаа гэж CNN мэдээллээ.
 
Адель CNN агентлагт өгсөн ярилцлагадаа  эрэл хайгуулын явцад нисэх онгоцны сэг, үлдэгдлийг олсон гээд хэлчихсэн юм. “Бид онгоц сүйрсэн гэх газрын ойролцоогоос онгоцны зарим эд анги олсон ч энэ нь манай онгоцных биш байлаа. Бид онгоцны үлдэгдэл олсон гэсэн нь алдаатай мэдээлэл байжээ” гэж дэд ерөнхийлөгч телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Одоо эрэл хайгуулын ажил үргэлжилж байна гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Парисаас Каирыг чиглэн нисч явсан MS804 чиглэлийн 56 зорчигч, багийн 10 хүнтэй онгоц пүрэв гаригийн өглөөгүүр Газар дундын тэнгис дээр явах үедээ радараас сураггүй алга болсон юм. Онгоцыг грекийн Карпатос арлын орчим сүйрсэн гэж үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан