Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хэмжил зүйн өдөр

1875 оны энэ өдөр дэлхийн 17 орны төр засгийн тэргүүн нар Франц улсын Парис хотноо цугларч “Метрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь олон улс хооронд дэлхийн түүхэнд байгуулсан хоёр дахь том хэлэлцээр болж чадсан билээ. Метрийн хэлэлцээрээр Жин хэмжүүрийн Олон улсын товчоог байгуулсан бөгөөд тус хэлэлцээр нь Жин ба хэмжүүрийн ерөнхий бага хурлын удирдлага, Жин ба хэмжүүрийн Олон улсын хорооны хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Метрийн хэлэлцээрийг олон улсад хүлээн зөвшөөрч үзэглэсэн энэ өдрийг жил бүр дэлхий дахинаа тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд тэдгээр нь хэмжлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг илтгэн харуулдаг билээ. Энэ жилийн хувьд Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Динамак дэлхий дээрх хэмжил” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсад 1923 онд Сангийн яамны гааль татварын хэлтэст хэмжүүрийн байцаагч түшмэл нэг, хэмжүүр засах дархан хоёр гэсэн орон тоог баталснаар, хэмжил зүйн алба үүсэх суурь бий болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан