Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТ


Огноо: 2016-05-19
Тендер шалгаруулалтын нэр:  Архангай аймгийн Хотонт сум Өндөрсант багийн төвд “Дотуур байрны барилга барих” ажлын гүйцэтгэгч сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ДБ-2016/Хотонт
Хотонт сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Өндөрсант багт Дотуур байрны барилга барих” ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлчийн хоёр жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Хоёр жил /2014, 2015 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай тусгай зөвшөөрөлтэй байх
Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 мянган төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний хөрвөх валютыг Төрийн сан банкин дахь “Засаг даргын Тамгын газар”-ын 011455001 дансанд тушааж, худалдан авч болно.
Тендерийн хамт 1000000 /нэг сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баримт  бичгийг 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 10.00 цаг хүртэл ЗДТГазарт хүлээн авна. 2016 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 10:30 минутад нээлтэнд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан Хотонт сумын ЗДТГазар - Иргэний танхимд нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг: Архангай аймаг Хотонт сум
Засаг даргын Тамгын газар,
утас-99077778, 96096319

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан