Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатараа улам хөгжүүлье”

Нохойн дуу ойртож байна гэдэг шиг Нийслэл болоод УИХ-ын сонгууль болоход “хуруу дарам” хугацаа үлджээ. Энэ долоо хоногт гэхэд улс төрийн намууд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах, бүртгүүлэх хуулийн хугацаа дуусах юм. Тиймээс намууд ҮЗХ, Бага хурлаа зарлаж, нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулахад тав хоногийн хугацаа үлдэж.

Харин Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн төлөө өрсөлдөх нэр дэвшигчид тодорч, хэдийнэ бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Хэдийгээр бие даагч болоод эвслүүд өрсөлдөөнөөс хасагдсан ч есөн намын 238 хүн 45 суудалд горилж, мөрийн хөтөлбөр, хийсэн бүтээснээ танилцуулна гээд хөл хөдөлгөөнд оржээ.
Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар нийслэлд олонх болсон АН-ынхан өчигдөр дэмжигчидтэйгээ хаалттай уулзалт хийв. Уулзалтаар, тус нам мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд “Улаанбаатараа улам хөгжүүлье” гэсэн уриатай оролцох юм байна. Мөн нэр дэвшигчид дэмжигчдийнхээ өмнө мөрийн хөтөлбөрт гарын үсгээ зурж байсан нь заавал биелүүлэх нэг ёсны тангараг аж. Түүнчлэн өнөөгийн удирдлагын бүтэц, багаа тэр чигээр нь хадгалах зорилготой байгаа нь “Эрдэнийн Бат-Үүлтэй хамт Улаанбаатараа улам хөгжүүлье” гэсэн лоозонгуудаас харагдаж байгаа юм.
Э.Бат-Үүлээр удирдуулсан Нийслэлийн ИТХ-ынхан өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтын олон ажил хийснээ дэмжигчдэдээ тайлагнасан бөгөөд Улаанбаатарын өөрчлөлт нь ганцхан хотынх бус Монгол Улсын хөгжлийн цөм байсан тухай дурдаж байна. Зөвхөн авто замаар жишээлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 244 автозам шинээр барьсан нь бүтээн байгуулалтын хурд 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Таван жилийн өмнө нэг автомашин өдөрт дунджаар 49 минут түгжрэлд зогсож, иргэд жилд 15.4 сая ам.доллар зарцуулж байсан бол автозамын бүтээн байгуулалт болон түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний ачаалал 15-20 хувиар буурчээ.
Мөн нийслэлийн иргэдийн өмнө тулгамддаг цэцэрлэг, сургуулийн асуудлыг ч нааштайгаар шийдвэрлэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн. Жишээ нь, 2013-2015 онд нийслэлд 9940 хүүхдийн багтаамжтай 15 сургууль, 5550 хүүхдийн багтаамжтай 40 цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 84 сургууль, 150 цэцэрлэгийн барилгыг засварласан байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:
Нийслэлийн АН “Улаанбаатараа улам хөгжүүлье” гэсэн уриатай ИТХ-ын сонгуульд оролцох гэж байна. Бид өөрсдийнхөө тавьж байгаа зорилтыг иргэдийнхээ оролцоотой, тэдний хүсэл зорилгыг нэгтгэн боловсруулсан. Нийслэлчүүд юу хүсч байгаа гэхээр, өнгөрсөн дөрвөн жил сайн ажилласан, одоо үүнээс илүү ажиллахыг хүсч байна. Энэ нь биднийг, манай багийг зоригжуулж байгаа юм. Тиймээс “Улаанбаатараа улам хөгжүүлье” гэсэн уриатай оролцож байна. Өнгөрсөн хугацааны бүтээн байгуулалт нь зөвхөн нийслэл төдийгүй Монголын бүтээн байгуулалтын цөм байсан гэдгийг хэлмээр байна.

НИТХ-д нэр дэвшигч Л.Нарантуяа:
2012-2016 онд Нийслэлийн иргэдийн хуралд 26 төлөөлөгч АН-аас ажилласан. Харин 45 төлөөлөгчийн зургаа нь эмэгтэй (АН-аас тав) байлаа. Харин энэ удаад АН-аас найман эмэгтэй нэр дэвшиж байна. Хэдийгээр нийслэлийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог тогтоосон квот байхгүй ч эмэгтэй төлөөлөгчөө нэмэгдүүлж байгаад баяртай байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоог зохих түвшинд байлгаж байгаа нь их зөв.
Манай намаас сонгогдсон, Э.Бат-Үүлээр ахлуулсан шинэчлэлийн баг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төрийн захиргааны үйлчилгээ, хандлага, бүтэц гээд бүх зүйлийг нь шинэчилж чадсан. Тиймээс суурийг нь тавьсан энэ бүх шинэчлэлээ үргэжлүүлэх он жилүүд биднийг угтаж байна гэж бодож байна.  

НИТХ-д нэр дэвшигч М.Цэвээн-Очир:
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Нийслэл хотын хөгжил Э.Бат-Үүлийн багаар удирдуулан бат бөх болж байгаа гэж хардаг. Тиймээс энэ багийн нэг тоглогч болох эхлэлээ тавьж байгаадаа баяртай. Энэ багийн хийх ажил цаашид үргэлжлэх ёстой. Нийслэлчүүд дэмжих байх гэж итгэж байна.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Лаларууд гарч ирээд торгуулийг 100-500% нэмэгдүүлсэн. Хотыг улам хөгжүүлэх нэрээр улам их татвар авахыг санаархаж байна уу.АН-ын лаларуудыг дахин гаргана гэж бодож байна уу, хар машинаар луйвардаж гарч ирэл бүгдийг чинь буудаж ***** шүү
Хамгийн их уншсан