Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Египетийн алга болсон онгоцыг эрэн хайсаар байна


Б.БААТАР


Египетийн алга болсон онгоцыг хайх ажилд тэнгисийн цэргийн хүчин оролцож эхэлжээ. Тэд эрлээ Газар дундын тэнгисээс эхэлж, онгоцны хар хайрцгийг олохоор самнаж байгаа  гэнэ. Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах Ель Сиси шаардлагатай бүхий л хангамжийг улсын төсвөөс гаргах зарлиг гаргажээ. Газар дундын тэнгисийн 3000 метрийн гүнд эрэл хайгуул хийж байна. Ослын шалтгааныг “техникийн саатал” гэж таамаглаж байсан боловч жижиг хэмжээний дэлбэрэлтээс сүйрсэн гэж үзэхэд хүргээд буй. Тус улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Ель Сиси ямар нэг ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг хэвлэлийнхнээс хүсч, уриалсан байна. Бодит мэдээллийг албан ёсоор зарлахаа амлалаа.  Хэрэв олох юм бол хар хайрцагт хадгалагдаж байгаа үнэн мэдээллийг нийтэд дэлгэнэ гэв. Тиймээс хохирогчдийн ар гэрийнхнийг хүндэтгэн үзэж зөвхөн үнэн зөв мэдээлэл өгөхийг хүслээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Парис хотын цагаар шөнийн 23:09 минутад Египетийн Кайр хот руу “Egypt Air” компанийн “AirBus A320” онгоц “MS804” дугаарын нислэг үйлдэж байхдаа Газар дундын тэнгист осолдсон нь тодорхой болсон. Мөрдлөг үргэлжилж, эцсийн дүн шинжилгээ хийх боломжгүй, таамаг дэвшүүлсэн байдалтай байгаа ч Египетийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл агаарын тээврийн “AirBus A320” хөлгийг ОХУ-ын тал сөнөөсөн гэх хардлага гарсан юм. Оросын талаас шинжээчдийн баг илгээх сонирхолтой байгаагаа нэг удаа илэрхийлсэн боловч Египетийн эрх баригчдаас ямар нэг хариу өгөөгүй гэнэ.

Онгоц 10 мянган метрийн өндрөөс 90 хэм зүүн тал руугаа эргэсэн нь агаарын замын хянах төвийн төхөөрөмжинд ажиглагдсан аж. Энэ үеэр онгоцны бүхээгт утаа гарсан талаар баттай бус мэдээлэл бий ч холбогдох мэргэжилтнүүд ингэж үзэж байгаа. Онгоцны бүхээгт утаа гарсан дохио ирж, хянах төв рүү мэдээлэл дамжуулсан гэх мэдээлэл түгэсэн. Уг түгшүүрийн дохио нь онцгой нөхцөл байдалд ослын байдал үүссэн хэмээн төв рүү мэдээлэл илгээдэг гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн. Тэсрэх бөмбөг дэлбэрсэний улмаас эсвэл ямар нэг техникийн саатал гарсан учраас утаа гарсан уу гэж урьдчилан тогтоох боломжгүй. Ямар шалтгаанаар утааны дохио илгээсэнийг мэрэгжилтнүүд тогтоож чадахгүй байна. Египет улсын агаарын бүсэд байсан хэдий ч Газар дундын тэнгис орчимд нисч яваад хамгийн сүүлд холбогдсон. Франц, Египет, Грек, Их Британи зэрэг улс осолдсон онгоцыг эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа. Онгоцны сүйрлийн шалтгааныг хамгийн сайн тогтоож чаддаг орны нэг Их Британийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа нь ахиц гаргах магадлал төрүүлээд буй. “AirBus A320”  онгоцны ямар ч хэлтэрхий олоогүй.
66 хүн онгоцонд зорчиж явсан байна. Египетийн 30 зорчигч, Ирак, Бельги, Канад, Франц, Кувейт, Саудын Араб, Судан, Алжир, Чад, Португалын гээд нийт 12 орны зорчигч явжээ.
Франц болон Египетийн талаас эцсийн дүгнэлт хийх эрт байгаа ч Египетийн Иргэний агаарын тээврийн сайд Шериф Фахти онгоцыг террористууд эсвэл зохион байгуулалттайгаар сүйрүүлсэн гэж үзэх үндэслэл байж болохыг ярьсан юм. Мөн тус улсын Дотоод хэргийн сайд “Иргэний агаарын тээврийн онгоцыг ОХУ-ын зүгээс нарийн зохион байгуулалттайгаар осолдуулсан гэж хэвлэлээр бичиж байгаад гайхаж байна” гэж хэлсэн. Өнгөрсөн арав­дугаар сард ОХУ-ын онгоцыг Синай хойгт сүйрэхэд Египетийн талаас бүхээгт төсрэх бөмбөг суурилуулсан гэдэг таамаг мэдээлэл гарсан удаатай. Үүний хариуд 66 зорчигчтой онгоцыг сүйрүүл­сэн гэдэг нь утгагүй зүйл. Ийм мэдээлэл Египетийн хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүд дахиж бичихгүй байхыг тэрээр анхааруулсан байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд осолдсон онгоц­нуудад авч үзвэл ачааны хэсэгт жижиг хэмжээний тэсрэлт, дэлбрэлт үүсэхэд агаарын хөлөг удирдлага алдаж сүйрэх шалтгаан бол­соор байгааг мэргэжлийн шинжээчид үзэж буй. Өнгөр­сөн гуравдугаар сард Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн “А320” онгоцыг барьцаалсан хэрэг гарсан. Онгоц барьцаалагч нь Сейд Ад Дин гэгч этгээд болох нь тогтоогдсон. Тэрээр сэтгэл санааны хувьд тогтвор­гүй байсан учраас онгоц барьцаалсан талаар цагдаа­гийн байгууллагаас мэдэгдсэн. Тухайн үед онгоцонд нийт 81 зорчигч байсны 21 нь гадаадын иргэн, 15 нь нисэх багийн гишүүн байсан юм. Александриа хотоос ниссэн онгоцонд тэсрэх бөмбөг зүүсэн этгээд чиглэлээ өөрчлөхийг шаардаж, Кипр улсын Ларнака нисэх буудалд газардуулсан. Сейд Араб хэлээр бичсэн захидал гаргаж, Кипр улсад амьдардаг эхнэр дээр нь хүргэж өгөхийг шаардсан. Гэтэл тэрээр амиа золиослогч биш тэсрэх бөмбөтэй бүс нь ч хуурамч байсныг олж тогтоосон билээ. Ингээд ямар нэг аюул занал учруулаагүй ч барьцаалагч сайн дураараа бууж өгч байв. Киприйн Ерөнхийлөгч түүний үйлдлийг “терроризмтэй хол­боогүй” гэж дүгнэсэн. Харин Египетийн Кайр хо­тын цагдаа нар Сейдын ар гэрийнхэнтэй холбогдож нөхцөл байдлыг хяналтадаа авсан. Тус онгоцонд зорчиж явсан иргэдэд ямар нэг аюул учраагүй. Гэсэн хэдий ч  Египет улсын хувьд агаарын тээврийн салбарт учир дутагдалтай байгааг сүүлийн нэг жилд хангалт­тай харууллаа. Одоо­гийн байдлаар терро­рист бүлэглэл ямар ч ха­риуцлага хүлээгээгүй нь онгоцыг барь­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­цаалаагүй гэдэг таамагт хө­төлж байгаа юм. Харин Францаас Египет улс руу чиглэн нисч явсан онгоц яагаад Газар дундын тэнгист сүй­рэв гэдэгт гол учир шалт­гаан оршиж байгаа. Газар дун­дын тэнгисийг хиймэл да­­­­гуу­­лаар хянах бололцоогүй аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн онгоцны ослоор дэлхийд дөрвөн сая гаруй хүн амиа алдсан албан бус тоо бий.

0 Сэтгэгдэл
365 хоног үржих нь нэг онгоц буюу 200 хүн жилд 73000 хүн 10-н жилд 730,000 хүн. Сэтгүүлч минь сайн нягталж тоо оруулалдаа таны бичсэнээр өдөр болгон 5-н онгоц унаж байж 4-н сая хүн ослоор 10-н жилийн хугацаанд амиа алдах гээд бна.
Хамгийн их уншсан